ЭМШУИС

цээжний хэнхэрцэг харж ажиглах

 Цээжний хэнхэрцэг харж ажиглах

Цээжний хэлбэр, цээжний 2 тал амьсгалд жигд оролцож байгаа эсэх, цээжинд ямар нэг овойлт хотойлт байгаа эсэх,арьсны өөрчлөлт, венийи  судасны өргөсөлд байгаа эсэх, амьсгалын хэлбэр, нэг минутан дахь амьсгалын тоо, амьсгалын гүнзгийрэлт, амьсгалын хэм алдагдах зэргийг харж ажиглана

1.    Цээжний хэлбэр: цээжний хэлбэрийг биеийн үзүүлэлтийг адил нормостеник, гиперстеник, астеник гэж ангилна.

a.    Торх хэлбэрийн цээж: цээж торх маягийн бөөрөнхий хэлбэртэй харагдана. Аюулхайн өнцөг мохой, хавирга араг хөндлөн хэвтээ байрлалтай, хавирга хоорондын зай бага, эгэмний дээд ба доод хонхорхой алга болсон. Өвчтөнийг харж байхад байнга гүнзгий амьсгал авч байгаа мэт сэтгэгдэл төрнө.энэ нь уушигны эдийн уян хатан чанар алга болсонтой холбоотой. Гол шалтгаан нь уушигны тэлэгдэл юм.

b.    Хавтгай хэлбэрийн цээж: цээж самбар мэт хавтгай байна.аюулхайн өнцөг хурц <45° бага байна. Хавирга ташуу байрлалтай, хоорондын зай нь их, эгэмний дээд доод хонорхой тод, эгэм урагш,хавирга хойшоо товойсон. . Өвчтөнийг харж байхад байнга гүнзгий амьсгал авч байгаа мэт сэтгэгдэл төрнө. Уушигны сүрьеэ, уушигны хатангирших үед тохиолдоно

c.    Юүлүүр хэлбэрийн цээж: хавтгай хэлбэртэй төстэй боловч цээж дээд хэсгээрээ өргөсч юүлүүр хэлбэртэй харагдана. Амьсгал нь цээжний болон хавирганы төрлийн байна. Хэвлийн эрхтнүүд унжсан өвчтөнд тохиолдоно.

d.    Шувуун цээж: сульдаа өвчиний үед цээжний хэнхэрцэг урагш түлхийж, шувууных шиг харагдана. Хавирганы мөгөөрсний хэсэгт хонойсон байна. Хавирганы мөгөөрс яс болдог тэр хэсэгт эрхи хэлбэртэй бүдүүрсэн байн

e.    Завь хэлбэрийн цээж: сирингомиели хэмээх нугасны өвчний шинж юм. Цээж дээд, дунд, хэсгээрээ уртавтар хэлбэртэй хонхойж завь шиг харагдана

f.      Нуруу бөгтийх: цээжний хөндийн эрхтний үйл ажиллагаанд хэвийн бус нөхцөл үүсч уушигны амьсгалын чадвар өөрчлөгдөнө

2.    Цээжний хэлбэр хэсэг газар өөрчлөгдөх: үрэвсэлийн улмаас уушигны эд сорвижиж, гялтангийн хөндий наалдахад цээжний нэг тал, эсвэл хэсэг газар хонхойно. Аль нэг талын гялтангийн хөндийд шингэн эсвэл агаар хуримтлагдсанаас цээжний нэг тал цүнхийж томрон, хавирга хоорондын зай өргөснө. Цээжний эд ясны хавдрын үед цээжний аль нэг хэсэг томорч болно.

3.    Амьсгалын хөдөлгөөний тоог: нэг минутант тоолж олно. Хэвийн үед насанд хүрсэн хүнийх 15-17 удаа амьсгална.

ь  Амьсгал түргэсэх polypnoe, tachipnoe: амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчин, бөөр, элэгний үйл ажиллагааны дутагдал гэх мэт эмгэг үед амьсгал түргэснэ. Мөн уушигны өвчний үед амьсгал олширно

ь  Амьсгалын тоо цөөрөх oligopnoe, bradypnoe: эмгэгийн үед амьсгалын төвийн өдөөгдөх чанар буурсантай холбоотой, үхэхийн өмнөх үед амьсгалын тоо цөөрдөг.

Амьсгалыг өнгөц ба гүнзгий гэж ангилна.

ь  Өнгөц: уушигны тэлэгдэлтийн үед уушигны эдийн уян хатан байдал  алдагдаж өнгөц амьсгалдаг. 2талын уушиг, гялтан хальсны эмгэгийн үед амьсгал  өнгөц байж болно. Мөн хавирга хугарах үед гүнзгий байж болно.

ь  Гүнзгий амьсгал: энэ үед амьсгал олширвол амьсгаадалт бодит байдлаар илэрнэпдппдпп. Цус багадалтын хэлбэр, халуурах үед хүчтэй амьсгална. Мөн чихрийн шижингийн үед  өвчтөн гүнзгий шуугиантай амьсгалдаг. Ацетоны бие, хүчиллэг бүтээгдэхүүн цусанд хуримтлагдаж амьсгалын төвийг хүчтэй цочроосонтой холбоотой.

Амьсгалын хэлбэр:

1.    Цээжний буюу хавирганы амьсгал ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог

2.    Хэвлийн буюу хавирга өрцний амьсгал ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолддог

Эмгэг амьсгалыг

                      I.        Биотын амьсгал: жигд амьсгалж байснаа 30 секунд хүртэл амьсгал зогсоно. Зарим үед амьсгал зогсох үед ухаан алдаж амьсгалах үед хэвийн байдаг. Тархины гэмтлийн үед ихэвчлэн тохиолдоно.

                    II.        Чейн-стоксын амьсгал: амьсгал өнгөц байснаа гүнзгийрч хамгийн их гүнзгий амьсгалсны дараа буцаад өнгөц болж, бүр алга болж тасардаг. Янз бүрийн хордлого тархины цусанг хангамжийн алдагдал, тархины гэмтлийн үед тохиолдоно. Энэ нь өвчин хүндэрсэн тавилан муу байгааг харуулна.

                   III.        Грокко-фругоний амьсгал: төвийн хөдөлгөөн зохицуулах чадвар алдагдсаны улмаас үүсдэг.энэ үед өвчний тавилан бүр хүнд байдаг.

4.    Цээжний уян хатан чанарыг тодоройлох:

2 гарын алгаар цээжний ар өвөр талаас зэрэг аажуухан дарж, улмаар гараа огцом авахад гарт бага зэрэг эсэргүүцэл мэдрэгдэнэ. Хавдар, уушигны эд хатуурах, гялтангын үрэвсэл, настай хүний хавирганы мөгөөрс ясжиж цээжний хэнхэрцэгийн эсэргүүцэл ихсэж, цээжний уян хатан чанар буурна. Сүрьегийн үед уушигны дээд хэсгээр цээжний уян хатан чанарыг тодорхойлоход эсэргүүцэл ихэсч эмзэглэлтэй байна.

5.    Дууны доргио тодорхойлох:

Дуу авиа гаргах үед дууны хөвч хэлбэлзэж цээж хэлбэлзэн хөдлөхийг дууны буюу цээжний доргио гэнэ. 2 гарынхаа алгыг болон хурууг өвчтөний цээжний ижил хэсгүүдэд тодорхой дэс дараалалаар тавьж өвчтөнийг “р” үсэгтэй үгийг цанга дуугаар хэлүүлнэ. Уушигны ба гялтангийн эмгэгийн үед дууны доргио сулрах буюу багасах, чангарах буюу ихсэх, мэдэгдэхгүй болох гэсэн 3 янзаар өөрчлөгдөнө. Таргалах, хавагнах, өвчтөний бие муудах үед дууны доргио суларсан байж болно.

6.     Тогшилтын арга:

Уушигны доод хязгаарыг олдог тогтоосон шугамууд:

                      I.        Баруун ба зүүн талын өвчүүний шугам- linea parasternalis dextra 5-р хавирга et senistra 4-р хавирга

                    II.        Баруун ба зүүн талын эгэмний дунд шугам- linea medioclavicularis dextra 6-р хавирга et sinistra 6-р хавирга

                   III.        Баруун ба зүүн талын суганы урд шугам- linea axellaris anterior dextra 7-р хавирга et sinistra 7-р хавирга

                  IV.        Баруун ба зүүн талын суганы дунд шугам- linea axellaris media dextra et sinistra 8-р хавирга

                    V.        Баруун ба зүүн талын суганы арын шугам- - linea axellaris posterior dextra et sinistra 9-р хавирга

                  VI.        Баруун ба зүүн далны шугам- linea scapularis dextra et sinistra 10-р хавирга

                 VII.        Баруун ба зүүн талын нурууны хажуугын шугам- linea paravertabralis dextra et sinistra 11-р хавирга

Байрлал зүйн тогшилт хийх арга барил:

Уушигны доод хязгаарыг цээжний бүх хос босоо шугамаар, уушигны оройн өндөрийг урд ба ар талаас, баруун ба зүүн талд, кренигийн талбай Уушигны доод хязгаарыг цээжний бүх хос босоо шугамаар, уушигны оройн өндөрийг урд ба ар талаас, баруун ба зүүн талд, кренигийн талбай Уушигны доод хязгаарыг цээжний бүх хос босоо шугамаар, уушигны оройн өндөрийг урд ба ар талаас, баруун ба зүүн талд, кренигийн талбай буюу уушигны оройн өргөнийг баруун ба зүүн талд, уушигны займчих хөдөлгөөнийг суганы ар талын болон долны шугамаар, баруун ба зүүн талд тус тус тодорхойлно. Уушигны доод хязгаарыг олохын тулд баруун гарын дунд хурууг хавирга хооронд уушигны доод хязгаартай зэрэгцээ байрлуулж, зүүн гарын дунд хуруугаар эгэмний доод талаас эхлэн дээрээс доош уушигны тогшилтын тод авиа өөрчлөгдөн бүдэг авиа хүртэл тогшиж тодорхойлно.өвчтөнийг зогсож юмуу суулгаж байж тошгино.

Хиперстеник галбиртай хүний уушигны доод хязгаар хэвийн хэмжээнээс 1 хавиргаас дээш, астеник галбиртай хүний уушигны доод хязгаар 1 хавиргаар доош байдаг.

Уушигны оройн өндөрийг тодорхойлох:

Урд ба ар талаас нь зүүн ба баруун талд сул тогшилтоор тодорхойлно.

Кренигийн талбай тодорхойлох:

Уушигны оройн өргөнийг кренигийн талбай гэнэ. Түүнийг дунд зэргийн буюу хүчтэй тогшилтоор тодорхойлно. Талбайн лавламж хэмжээ 4-6 см байна. Зүүн тал нь баруунаасаа бага зэрэг өргөн байна

Уушигны дэлбэнгийн хил хязгаар:

Үүнийг хэвийн үед тодорхойлох боломжгүй. Харин аль нэг дэлбэн томорч хатуурсан эмгэг үед уушигны дэлбэнгийн хил хязгаарыг тодорхойлох боломжтой болдог.

Уушигны доод хязгаар , уушигны оройн өндөр, кренигийн талбайн өргөн өөрчлөгдсөний тогшилтоор тодорхойлох нь уушигны зарим өвчний үед оношийн чухал ач холбогдолтой.

Уушигны доод хязгаар доош шилжих:

Ховор тохиолдоно. Хэвлийн хөндийн бүх эрхтэн огцом унжсан үед тохиолдоно. Уушигны тэлэгдэлийн үед уушигны доод хязгаар ижил доошилно, уушгинд агаар орох үед гялтангийн доод зай агаараар дүүрч, зөвхөн нэг талын уушигны хязгаар доошилно.

Уушигны доод хязгаар дээш шилжих:

      I.        Уушигны доод хил сорвижих хорчийн, жижгэрсэнтэй холбоотой уушиг хэмжээгээрээ багасах үед

    II.        Уушигны үрэвсэлийн үед уушигны доод дэлбэн хатуурсан тохиолдолд үрэвсэлтэй талын уушигны доод хязгаар дээшилнэ.

   III.        Гялтангийн хөндийд шингэн хуримтлагдсан үед уушиг дээш өргөгдөнө

  IV.        Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах хэт тараглах жирэмсэн үед хэвлийн хөндийн даралт ихсэх үед өрц өөрчлөгдөж уушигны доод хязгаар дээшилнэ.

Уушигны дээд хязгаар өөрчлөгдөх:

Гуурсан хоолойн багтраа хөдлөхөд уушигны тэлэгдэл үүсч кренигийн талбай өргөснө. Уушиг сайн хөгжсөн хүний уушигны оройн хэмжээгээрээ томрох нь ажиглагддаг.

Уушигны урд зах өөрчлөгдөх:

Уушигны тэлэгдэлтийн үед уушигны урд зах зүрх рүү ойр байрласнаас зүрхний туйлын бүдэг багасдаг. Сүрьеэгийн үед уушигны зах сорвижиж, зүрхнээс холддог. Энэ үед зүрх томорч, цээжний хөндийн даралт ихсэнэ.

Уушигны займчих хөдөлгөөн:

Амьсгал авах ба гаргах үеийн уушигны доод хязгаарын идэвхтэй хөдөлгөөнийг уушигны займчих хөдөлгөөн гэнэ. Энэ хөдөлгөөнийг суганы ар талын болон далны шугамаар тодорхойлно. Үүний тулд өвчтний уушигны доод хязгаарыг тодорхойлж тэмдэглээд, гүнзгий амьсгал аваад амьсгалаа түгжихийг хүснэ. Уушигны займчих хөдөлгөөний лавламж хэмжээ 4-8см байна.

Үүнээс гадна өвчтөний байршилаас хамаардаг уушигны идэвхгүй хөдөлгөөн гэж байна. Уушигны идэвхгүй хөдөлгөөн нь уушигны доод хязгаар өрцний байрлалтай холбоотой гардаг. Энэ хөдөлгөөний лавламж хэмжээ нь 2-4см байна. Уушигны оройн хөдөлгөөнийг тодорхойлохдоо амьсгал авах ба гарах үеийн өргөсөлтийг судлана. Хэвийн үед 1,5-1см байна.

6.      Харьцуулсан тогшилт:

Уушигны харьцуулсан тогшилтыг хийхдээ уушигны 2 талын тогшилтын чимээг хооронд нь харьцуулж үзнэ. Цээжний 2 талын яг нэг ижил хэсэгт, гараа яг ижил байрлуулж, ижил хүчээр тогшино. Ихэвчлэн сул хүчээр тогшино. Уушигны оройн урд тал буюу эгэмний дээд хэсгээс эхлэн, доош тогшиж, дараа нь цээжний хажуу хэсгээр тогшин, хамгийн сүүлд цээжний ар хэсгээр дээрээс доош тогшино.

Уушиг байрлаж байгаа тэр хэсэгт хэвийн үед уушигны тогшилтын авиа тод сонсогдож, тогшилтын хүч өндөр нь тухайн хүний уушигны эд ба булчингийн хөгжлөөс шалтгаална.уушигны тогшилтын тод авиа урд талдаа дээрээс доош багасах, ар талдаа доороос дээш багасдаг. Баруун уушигны оройн хэсэгт тогшилтын авиа зүүнтэй харьцуулахад бага зэрэг богино байх ба энэ нь цээжний баруун талын булчин илүү хөгжсөн, мөн баруун орой бага зэрэг доор байрлагдахтай холбоотой. Зүрхэнд ойрхон байрласнаас зүүн талын 2 3-р хавирга тогшилтын авиа баруунтай харьцуулахад богино байна. Элгэнд ойр байрласнаас баруун талын суганы доор хэсэгт тогшилтын чимээ богино байна. Эрүүүл хүний цээжнийй зүүн талын суганы доор урд талын суганы урд урл шугамаар тогшилтын хэнгэргэн авиа сонсогдож болно. Энэ  нь дээрээсээ уушигны доод зах, баруун талаас элэгний зах зүүн талаасаа дэлүү доороос хавирганы зүүн нумаар хязгаарлагдсан хагас саран зайд тогших үед ажиглагдана. Хагас саран зайн хэсэгт цээжний урд хананд хий бүхий ходоод тулж байрлдагаас тогшилтын үед хэнгэргэн авиа сонсогдох ба гялтангын зүүн хөндийд шингэн байхгүйү гэрчлэнэ. Хэрвээ шингэн хуримтлагдвал зүүн талын хавирга өрцний зай дүүргэж хагас саран зайн хэнгэргэн авиа алга болж бүдэг авиа гарна.

Бүдгэвтэр эсвэл бүдэг авиа: уушигны эмгэг, эсвэл уушигны бус шалтгаанаар уушигны тогшилтын үед энэ чимээ гарна. Шалтгаанаар нь:

1.    Цулцан шингэнээр дүүрдэг уушигны эдийн үрэвсэл

a.    Уушигны үрэвсэлийн элэгших шат

b.    Уушигны жижиг голомтот үрэвсэл

c.    Уушигны сүрьеэгийн үед уушигны эдэд их бага ямар нэгэн хэмжээгээр нэвчдэс үүссэнээс

d.    Уушигны буглаа, үхжилийн үед идээт хөндий үүсэх

e.    Уушигны шигдээс

f.      Уушигны хавдар тодорхой хэмжээгээр томрох

g.    Уушигны бэтэг цээжний гадаргууд ойрхон байрлах

2.    Уушгинд шүүрэл бүхий хөндий үүсэх, гуурсан хоолойэ тэлэгдэх өвчин

3.    Уушигны шалчийлтын үед уушигны эд агааргүй болж шалчийх

4.    Уушгинд их хэмжээгээр сорвижилтын өөрчлөлт бий болох

Хэрэв дүлий чимээ 5-р хавирганы түвшинд тодорхойлогдож байвал ойролцоогоор 1 л шингэн 4-р хавирганы түвшинд байвал 1,5л шингэн байна. Ар талаас тогшиход бүдэг авиа далны доод ирмэгийн түвшинд  1л  шингэн, далны ясны түвшинд  2л, түүнээс дээш түвшинд байвал 3-аас дээш л шингэн байна гэж үзнэ. Цээжний гялтангийн хөндийд шүүдэс хуралдсан газарт бүдэг авианы дээд хязгаар тэгш бус, доош харсан парабол хэлбэртэй муруй тодорхойлогдох ба үүнийг Дамаузогийн шугам гэнэ. Энэ эь нурууны нугаламаас эхэлж, нум хэлбэртэй дээш өгсөн, далны шугам эсвэл суганы арын шугамын  түвшинд хамгийн дээд байрлалд хүрээд аажмаар доошилж, өвчүүний шугамд хүрнэ

Уушигны бус дараах шалтгаанд гарна: үнхэлцгэнд шингэн хуримтлагдсанаас зүрхний туйлын бүдэг ихсэх. Гол судасны өгсөх хэсэг эсвэл нум өргөсөх. Голч эрхтэний хавдар болон үрэвсэл. Гуурсан хоолойн булчирхай эсвэл зүүн тосгуур томорсноос далны хоорондох хэсэгт тогшилтын чимээ бүдгэрнэ

Хэнгэргэн авиа: уушигны гаралтай хэнгэргэн авиа сонсогдох:

Гуурсан хоолойн багтраа хөдлөх үед уушигны тэлэгдэл үүсэх. Гуурсан хоолойн бөглөрөх, гялтангийн хөндийд хуримтлагдсан шингэн. Уушигны үрэвсэлийн эхний ба төгсгөлийн шатанд цулцанд хуримтлагдсан бага хэмжээний шингэн бүдэг авиа өгөх болоогүй бөгөөд үрэвссэн цулцангийн хана суларсан учраас тогшилтын үед гарна. Уушигны хавангын эхэн үе шатанд бас цулцангын хана шингэнээр дүүрч, уушигны эд суларснаас мөн хэнгэргэн авиа гарна. Тураалын үед бас гарна.

Төмөр дээр цохих мэт авиа нь өндөр далайцтай тогшилтоор тодорхойлогдоно

Ваар хагарч буй мэт  авиа нь гарын алга хавсран ар талаар нь өвдөг юмуу гуяа цохиход гарах авиатай төстэй

Уушигны бус гаралтай хэнгэргэн авиа гарах:

Өрц дээр байрлалтаы үед ходоод гэдэс г.м хөндий эртнүүд байрласнаас. Өрцний ивэрхийн үед өрцний нүхээр ходоод юмуу гэдэсний гогцоо цээжний хөндийд орсноос. Пневмоперикардиумын үед үнхэлцгэн хальсны хөндийд агаар хуримтлагдаж, түүний дээгүүр энэ авиа гарна. Арьсан доор хий хуримтлагдсан үед  гарна. Уушиг тогшисны дараа чагнах аргаар үзнэ.

Уушиг чагнах арга: уушгыг чагнахдаа 2 талын уушигны жигд хэсэгт, жигд амьсгалж байгаа нөхцөлд харьцуулан чагнана. Цээжний ар талаас оройн хэсэгт чагнан , дараа нь хавирга хоорондуур, эцэст нь уушигны доод хэсгийг  араас нь дэс дараалалтай чагнана. Дараа нь цээжний урд талаас эгэмний дээд хэсэг гэх мэтчилэн цээжний хажуугаар чагнана. Цээжний хажуу талыг чагнах үед гарыг толгой дээр нь тавиулж болно

Цулцангийн амьсгал: эрүүл хүнийг сонсоход “ф” эсвэл “в” шуугиан сонсдоно.амьсгал гаралтын үе нь авалтын хагасаас хэтрэхгүй үүнийг цулцангийн амьсгал гэнэ. Амьсгал авах үед илүү чанга, илүү удаан сонсогдоно. Цулцангын амьсгал дараах эмгэгийн үед сул сонсогдоно. 1. Төвөнх цагаан мөгөөрсөн хоолой, том гуурсан хоолойнууд түүний салааны салтс даврагууд мэдэгдэхүйц хөөх, хөндий гадны биетээр бөглөрөх, хавдар, томорсон тунгалагын зангилаанд дарагдах. 2. Уушигны ханын уян хатан чанар алдагдах үе. 3. Үрэвсэл шингэн дүүрэх зэргээс цулцангын ханын уян хатан чанар алдагдах. 4. Уушигны хэвийн эд, хатуурлын хэсэг 2 нэгэн зэрэг чагнагдах. 5. Том хэмжээний хөндий. 6. Гялтан хальс наалдах. 7. Гялтангийн хөндийд агаар эсвэл шингэн хуримтлагдах.

Цулцангийн амьсгал чангарах нь үйл ажиллагааны шалтгаантай байж болно

Цулцангийн ширүүн амьсгал нь гуурсан хоолойн үрэвслэийн үед гуурсан хоолойн салст давхарга хөөж гуурсан хоолойн нүхийг жигд бус багасгаснаас үүснэ.

Гуурсан хоолойн амьсгал: төвөнхийн урд талд бамбай мөгөөрсний хэсэгт, ар талаасаа хүзүүний 7-р нугаламын хэсэгт  мөн 3 4-р цээжний нугаламын хэсэгт ЦМХ-н салаанд ойр ойрхон чагнаж үзэхэд сонсогдоно. Гуурсан хоолойн амьсгал х үсгийг дуудахын тулд амаа ангайж богинхон амьсгал аваад дараа нь хүчтэй гаргаж байгаа мэт сонсогдоно.гуурсан хоолойд хавдар, гуурсан хоолойн бөглөрөлтийн үед сонсогдохгүй. Энэ дотор лонхны буюу хонгио амьсгал,  металын амьсгал,  метаморф амьсгал, холимог амьсгал, огцом суларсан арай гэж сонсогдож байгаа амьсгал

Амьсгалын нэмэлт шуугиан

1.    Хэржигнүүр: гуурсан хоолой үрэвсэх үед гуурсан хоолойн салст давхарга хөөж гуурсан хоолой хөндий жигд биш нарийссанаас, мөн үрэвсэлмйн шингэний улмаас нэмэлт шуугиан болох үед сонсогдоно. Сонсогдож байгаа байдлаар нь дүгнэсэх хуурай хэржигнүүр”том юмуу дунд зэргийн гуурсан хоолойд”, жингэнэсэн хуурай хэржигнүүр”жижиг гуурсан хоолойд”

2.    Шарчигнуур: цулцангын хөндийд агаартай хамт цулцангийн хөндийг дүүргээгүй бага шингэн үүсч, цулцангын ханыг нэвчиж амьсгал гаргах үед цулцангын ханыг нэвчиж амьсгал гаргах үед цулцангийн ханыг хооронд нь нийлүүлэх үед үүснэ. Ийм үед амьсгал авч агаар ороход урьд нь нийлсэн байсан цулцангийн хана салж, тас хийх богино чимээ сонсогдоно. Шарчигнуур нь чихний ард байгаа туг үсийг үрэхэд гарах чимээ юм. Дараах үед сонсоглдоно.

a.    амьсгал авах үед, ялангуяа түүний төгсгөлд сонсогдоно

b.    өвчтөн ханиалгасны дараа өөрчлөгддөггүй бол

c.    шарчигнуур нэгэн хэвийн чимээтэй байдаг

3.    гялтан хальсны шүргэлцэх чимээ: гялтан хальс зузаарах, барзгар болох, хуурайших үед энэ чимээ үүснэ. Цас шажигнахтай төстэй чимээтэй байдаг. Энэ чимээ гарахад өвдөлт дагалдана.ялган сонсоход:

a.    шүргэлцэх чимээ амьсгалын 2 үед сонсогддог.

b.    Чимээ нь өөрлөгддөггүй

c.    Чимээ нь тасалдаж ар араасаа гардаг

d.    Үарим үед гараа тавин мэдэрч болдог

e.    Чагнуураас бага зэрэг чихээ салгахад сонсогдохгүй

f.      Хавирганы дагуу сонсогддог

g.    Гэмтсэн талын ясаар дамжин зөөлөн аяархан сонсогдоно

4.    Бусад нэмэлт шуугиан: цалгих чимээ: гялтангийн хөндийд агаар ба хөдөлгөөн шингэн нэгэн зэрэг орших үед сонсогдоно. Усны дуслын чимээ: хөндий үед сонсогдоно. Ихэвчлэн гялтангийн хөндийд өтгөвтөр шингэн эсвэл идээтэй агаартай цуг байгаа тохиолдолд. Усан бүрээний чимээ: гялтангийн хөндий шингэний түвшингээс доор орших гуурсаар хоолойтой холбогдсон үед сонсогдоно

5.    Гуурсан хоолойн цуурай: уушиг хатуурсан үед авиа сайн дамжуулдаг тул өвчтөнөөр үг хэлүүлэн, цээжин дээр нь чихээ наах юмуу чагнуураар чагнаж үзэхэд дууг дамжуулна. Хэвийн үед огт сонсогдохгүй. “ч” үсэг оролцсон үг хэлүүлж чагнана. Үрэвсэл нэвчдэс, уушгинд хатуурсан голомт байгаа эсэх тодорхойлоход оношийн чухал ач холбогдолтой.

 

 


Сэтгэгдэл үлдээх

ясны хугарлын талаархи мэдээлэл

13:33 , 2011-12-30 .. Бичсэн: Зочин
дээрхи сэдвийн талаархи мэдээллийг сайтад нэмэлтээр оруулахыг хүсэж байна.


{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

цусны даралт ихдэлт
дотоод шүүрэл
зүрхний бах
цус багадалт
амьсгалын эрхтэний үеийн үзлэг
цээжний хэнхэрцэг харж ажиглах

Найзууд




:-)
 
xaax