ЭМШУИС

амьсгалын эрхтэний үеийн үзлэг

 1.  Амьсгалын эрхтэний үеийн үзлэг

Хаягийн хэсгийг асуух: Овог, эцэг эх болон өөрийн нэр, нас хүйс, яс үндэс, оршиг суугаа газарын тодорхой хаяг, холбоо барих дугаар, ажил мэргэжил, боловсрол, эмчид анх үзүүлсэн он сар, өдөр эмнэлэгт хэвтсэн он, сар, өдөр, цаг, минут, тухайн өвчний хүндрэлийн болон дагалдах болон хавсарсан өвчний онош гэх мэт багтана.

Өвчтөний зовуурь шаналгааг асуух: Таньд ямар зовиур байна вэ? гэж асууна. Хамгийн их тохиолддог зовуурь бол өвдөл  юм. Өвдөлтийн яг хаана байрлаж байгааг тогтооно. Өвдөлт хаашаа дамжиж байгааг асууна. Өвдөлтийн шинж чанар буюу яаж өвдөж байгааг. Өвдөлтийн хугцаа, хэдийд өвддө, хир зэрэг удаан хугцаагаар үргэлжилдэг болох. Өвдөлт ямар нөхцөлд илэрдэг, хэдийд намждаг, хэдийд сэдэрдэг болох. Үүний дараа дагалдах өвчин үндсэн ба дагалдах зовуурийг дээрхийн адил асууж болно.

Одоогийн өвчиний намтар: Одоогийн өвчин хэдийд яаж эхэлсэн, ямар шинж тэмдэгээр эхэлсэн тухай. Одоогийн өвчин цаашид хэрхэн явагдсан, ямар шинж тэмдэгүүд шинээр нэмэгдсэн, ямар шинж тэмдэг яаж өөрчлөгдсөн эсэх. Хэдийд ямар эмчилгээ хийгдэж байсан, ямар ямар өөрчлөлт илэрсэн. Энэ өвчний улмаас хийгдсэн эмчилгээ, түүний үр дүнгийн талаар. Энэ өвчний үүсэл, хөгжил, явцын талаар өвчтний өөрийн болон дагалдан яваа хүний саналыг асуух.

Өвчтөний амьдралын намтар: тухайн хүний хаана төрснөөс ахуулаад одоог хүртэл юу хийж байсан тухай. Хаана амьдардаг эсэх. Буруу хооллолт. Ажил хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн хортой нөхцөл. Урьд өвчилсөн өвчний талаар. Бэлгийн амьдрал. Хорт зуршил. Удамшилын намтарын талаар асуумж авна

Бодит үзлэг: өвчтөний ерөнхий байдал. Өвчтөний ухамсарт байдал 

Гуурсан хоолойн үрэвсэл

Гол төлөв халдвар харшлын шалтгаант гуурсан болон гуурсанцар хоолойн тархмал үрэвслийн улмаас салст нь хавагнаж, шүүрэл ихэссэнээс амьсгалын зам нарийсан ханиалгах, амьгаадах шинжээр илрэх өвчнийг туурсан хоолойн үрэвсэл гэнэ.

Шалтгаан эмгэг жам: хүчин зүйлсээр нь:

·         Халдварын – бичил биетнээр

·         Физикийн – их хуурай болон халуун, хүйтэн агаар

·         Химийн – хүхрийн давхар исэл, азотын исэл, цахиур зэрэг хорт бодис болон хүчил шүлт

·         Харшлын – ургамлын болон бусад органик тоосонцор

Өвчний явц, хүндрэл нь тухайн хүний амьсгалын эрхтний хамгаалах чадвар дархлалын тогтолцооноос шууд шалтгаална.

Организмын ерөнхий болон хэсэг газрын эсэргүүцлийг сулруулдаг цаг уурын болон ажлын таагүй нөхцөл (сэрүүн чийглэг) архи, тамхи, зүрхний дутагдын улмаас уушгинл зогсонгшил үүсэх зэрэг нь уг өвчин үүсэхэд нөлөөлнө.

Эмнэл зүй: ханиалгаж, амьсгал нь бачимдаж халуурч байгаа зовиур шаналгаагаар эхэлнэ.

ь  Бөгшүүлж хуурай буюу цэртэй ханиалгана, ханиалгалт шөнө буюу хэвтэхэд нэмэгдэх хандлагатай.

ь  Амьсгал гаргах нь авахаасаа бэрхшээлтэй ба удаан

ь  Уушгинд ихэвчлэн гуурсан хоолойн амьсгал давамгайлж сонсогдоно

ь  Тогшиход хэнгэргэн чимээтэй.

ь  Бөглөрөлт ихтэй үед шуугиант амьсгал зайнаас тод сонсогдоно. Эдгээр шинжүүд АЦХ-аар өвчилсний дараа голдуу илэрнэ.

Хүндрэл: хатгалгаа, гуурсан хоолойн багтраа болж хүндэрнэ. Бөглөршилтөөс болж амьсгал, зүрх судасны дутагдал даамжирна

Шинжэлгээ: ЦЕШ-нд цагаан эсийн тоо олшрох, УЭТХ хурдсах, рентген шинжэлгээнд уушгины угийн сүүдэр өргөсөх, гуурсан хоолойн-судасны зураглал тодорно, хүндэрсэн тохиолдолд жижиг голомтлог сүүдрүүд илрэх зэрэг өөрчлөлт ажиглагдана

Эмчилгээ: амьсгалын замын бөглөрлийг арилгах зорилгоор сальбутамол 4-8мг шахмалаар хоногт 3 удаа уух буюу 4-6 цагийн зайтай амьсгал авах үед амны хөндий рүү цацна. Эуфиллин хэрэглэнэ.

Цэр шингэлэх ховлох зорилгоор калийн иодын 2% уусмалыг цайны халбагаар өдөрт 2-3 удаа уулгана.

Нянгийн эсрэг сульфаниламидын төрлийн эм, антибиотик хэрэглэнэ. Харшлын урвал намжаах гистамины эсрэг бэлдмэл демидрол, супрастин, хлорфенамин  зэргийг хэрэглэнэ.

Асаргаа сувилгаа:

*      Дэглэм- өвчний идэвхжлийн үед хэвтрийн дэглэм сахих, аль болох тайван байлгах, шаардлагатай үед орны толгойг өндөрлөнө.хөлд бүлээн жин тавина, дулаан оймс өмсгөнө. Дотуур хувцас нь сул чөлөөтэй, энгэр нь задгай, захгүй хөнгөн зөөлөн, хөвөн даавуун байна. Хавар намрын улиралд байнга хүзүүний ороолт, малгай хэрэглэж занших. Даарч хөрөх, биеийн хүчний хүнд ажил хийхийг хориглоно. Гэр орон болон ажлын газрын эрүүл ахуйн нөхцөл байдлыг анхааран амьсгалын замын халдвартай хүнтэй хамт байх, амьсгалын замын вирусын халдварын дэгдэлтийн үед олон нийтийн газар явахгүй байхыг зөвлөнө.

*      Өрөө тасалгааны дулаан 18-21 хэм агаар сайтай, цэвэр саруул, уужим, тав тухтай байх, өвлийн улиралд 5-10 мин, зуны улиралд 10-20мин цэвэр агаар оруулж агаарыг үе үе чийгшүүлнэ. Өрөөнд байнгын чийгтэй цэвэрлэгээ хийнэ.

*      Хоол- бага багаар ойр ойрхон илчлэг, каллорилог, витаминлаг уураглаг хоол хүнс өгнө. Хоол хүнсэндээ халуун ногоо, хоол амтлагч ихээр хэрэглэхийг хориглоно. Шингэн юм их хэмжээгээр уулгана. Архи тамхи хэрэглэхийг хориглоно.

Сувилгааны онош, үйл ажиллагааны төлөвлөлт:

o   Ханиалгалт

Ш  Хүйтэн агаараар амьсгалахгүй байх

Ш  Цээжийг 45-60 хэм өндөрлөнө

Ш  Зөгийн балтай сүү, содтой ус, сармисны ханд, төмсний уураар утлага хийнэ.

Ш  2 хөлийг гичтэй усанд дүрэх, эрээн булчинд гич наах

o   Амьсгаадалт

Ш  Өвчтний хөдөлгөөнийг хязгаарлан тайван хэвтүүлж амраах

Ш  Амьсгалын өөрчлөлтийг 2-4 цаг тутамд үнэлэх

Ш  Амьсгалын шуугиан, өвчтөн ямар нэг зүйлд санаа зовсон буюу айдас түгшүүр байгаа эсэхийг тогтоох

Ш  Шаардлагатай бол аппарат, маскаар O2-ыг 1 цагт 2-3 л байхаар тооцож өгөх, хүнд тохиолдолд 24 цагаар өгөх

o   Амьсгалын замын клиренсын алдагдал

Ш  Цэр гадагшлуулах зорилгоор толгойг гударган байрлалд оруулж, цээжинд доргиох массаж хийнэ.

Ш   Цэрээ залгихгүй байх, идээтэй цэр гарч байгаа үед амны хөндийг буцалсан ус, содын уусмалаар ойр ойрхон цэвэрлэж байх.

Ш  Хлорамины уусмал хийсэн таглаатай цэрний сав өгч цэрний өнгө, үнэр, хэмжээг ажиглана

Ш  Хоногт 2-3л шингэн ууна

Урьдчилан сэргийлэлт:

·         Өвчтөнд өвчний тухай мэдлэг олгох, эрүүл ахуйн дэглэм сургаж чийрэгжүүлэн биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлэх хэт ядрах байдлаас сэргийлэх.

·         Идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийлгэх, агаарт алхуулж, ажлын нөхцлийг сайжруулах, архи тамхинаас гаргах

·         АЦХ болон ялангуяа чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүдийг төгс эмчлэх

Гуурсан хоолойн багтраа

Халдвар, харшил, дархлалын ба дархлалын бус эмгэг жамаар гуурсан хоолойн булчин агшиж, салст хавагнан шүүрэл ихэссэнээс амьсгалын зам нарийсан гэнэт ханиалгах, амьсгал боогдох, бачуурах шинжээр илэрдэг архаг дахилтат явцтай өвчинг ГХБ гэнэ.

Шалтгаан:

ь  Халдварын гаралтай аллерген: бичил организм үүн дотроос хачиг ихэвчлэн тохиолдоно

ь  Халдварын бус гаралтай аллерген: цаасны тоосонцор, гэрийн амьтны тоосонцор, ургамлын гаралтай тоосонцор

ь  Хүнсний тоосонцор: сүү, өндөг, улаан буудайн гурил, эмийн бодис

Эмгэг жам:

§  Дархлалын механизм: Аллерген биед орж IgE үүсгэнэ. Энэ нь базофил эсийн гадаргууд наалдан дахин аллерген биед нэвтэрэн IgE- тай холбогдож базофил эс задрана. Үүн дотроос гистамин гарч ГХ гөлгөр булчин агшин, булчирхайнууд цочирч шүүрэл нь нэмэгдэн, судасны нэвчимтгий чанар нэмэгдэж хаванган гуурсан хоолойд бөглөрөлт үүссэнээр уушги агаараар тэлэгдэнэ. Тэлэгдсэн цулцанг агшаахын тулд амьсгалын булчингууд рефлексээр агшин, нарийссан гуурсанцараар агаарыг галагш хүчлэн хөөн гаргахад хугцаа их зарцуулдаг. Иймээс амьсгал гаргалт удааширна.

§  Дархлалын бус механизм: вегетатив мэдрэлийн тогтолцооны гөлгөр булчинг сулруулах, агшаах үйлчилгээний зохицуулга алдагдсантай холбоотой.

Эмнэл зүй: амьсгал шуугиантсан чимээтэйгээр амьгаадан давчдаж, хөхөрч ханиалгах зовиур үе үе намжих, дахих байдлаар нэлээд удаан хугцаагаар үргэлжэнэ.

ь  Шуугиантай бачимдуу амьсгаадна

ь  Бөгшүүлж ханиалгана

ь  Ам хамар заримдаа нүүр хөхрөнө

ь  Амьсгалаа хүчлэж удаан гаргах үед амьсгалын шуугиан тод сонсогдоно

ь  Чагнахад хуурай хэржигнүүр байнга сонсогдоно

ь  Тогшиход хэнгэргэн чимээ байнга сонсогдоно

ь  Амархан сульдана, уур уцаар ихтэй болно.

Хүндрэл: өвчний явц хүндрэхэд амьсгал бачууран амь тэмцэж хүйтэн хөлс чийхран, нүд нь гялалзаж, бүтэх буюу багтраат байдал илэрч хүндрэн хүчилтөрөгчийн ком, пневмоторакс болох аюултай.

Шинжилгээ: ЦЕШ-нд уушигны үрэвсэлтэй хавсраагүй тохиолдолд цагаан эс болон саармаг эс цөөрнө.

Эмчилгээ: Гуурсан хоолойн тэлэгч эм, Харшил намдаагч эм, Цэр шингэлж гадагшлуулах, ханиалгах, намжаах эм, Дааврын бэлдмэл

Асаргаа сувилгаа:

Дэглэм: сэтгэлийн болон биеийн хүчний хүнд ажлаас чөлөөлөх. Халуун орчноос хүйтэн орчинд гарахад амны хаалт болон ороолт байнга зүүх. Нойтон цэвэрлэгээ байнга хийх шаардлагтай байдаг.

Хоол: бага, багаар ойр. ойрхон илчлэг хоол хүнсээр хангана. Хоол шингэц сайтай. Өдөрт 2-3л шингэн уулгана.

Сувилгааны онош, үйл ажиллагааны төлөвлөлт:

§  Айдас түгшүүр

o   Өвчтөнийг тайван байлгаж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх.

o   Тайван бус,амьсгаадах үед нь хамт байх

o   Ар гэрийнхэнтэй ойр дотно байлгах

o   Амрах хугцааг 8 цагаас дээш байлгах.

§  Хийн солилцооны өөрчлөлт

o   Амьсгалын тоо хэмнэл, шуугиан 2-4 цаг тутамд хянах

o   Арьс салстын өнгө, халууныг 4 цаг тутамд хянах

o   Орны толгойг 45-60 хэм өндөрлөн өвчтөнг хагас суугаа байрлуулах

o   Оронд хажуугын түшлэг байрлуулах

o   Хамрын гуурсаар үе үе  О2 өгөх

§  Шингэний дутагдал

o   Уух шингэн, ялгарах шингэний хэмжээг тодорхоойлон шингэн сайн уулгах

o   Бие нь муу үед хоол идэхэд нь туслах

o   Арьс салстын чийгшилтийг өдөр болгон хянах

o   Хэл уруулын чийгшилтийг үнэлэх

o   Арьсны уян хатан чанарыг тодорхойлох

§  Мэдлэгийн дутагдал

o   Өвчин дахин сэдэрхээс сэргийлэх нь чухал

o   Цэцэг, тамхи, тоос шорооноос хол байлгах

o   Тайван байлгах

o   Агаар чийгшүүлж байх

o   Амьсгалын дасгал хийлгүүлж байх

o   Ядрахгүй байх

Урьдчилан сэргийлэлт:  харшлын сорил тавиулах,архаг голомтот үрэвсэлт өвчнийг бүрэн төгс эмчлүүлэх шаардлагатай, биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй.

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

цусны даралт ихдэлт
дотоод шүүрэл
зүрхний бах
цус багадалт
амьсгалын эрхтэний үеийн үзлэг
цээжний хэнхэрцэг харж ажиглах

Найзууд




:-)
 
xaax