ЭМШУИС

цусны даралт ихдэлт

 Цусны даралт ихдэлт

ТОДОРХОЙЛОЛТ

Сүүлийн 2 долоо хоногт артерийн даралт бууруулах эм хэрэглээгүй байхад систолын даралт,и 140 мм муб буюу диастолын даралт 90 мм муб түүнээс дээш байхыг артерийн гипертензи гэнэ.

      Систолийн даралт ≥140 мм.м.у.б

      Диастолийн даралт ≥90 мм. м. у.б

      Артерийн даралт ихсэх өвчин

 

ШАЛТГААН

·         Илүүдэл жин- биеийн жин нэмэгдэх тусам даралт ихэсдэг. Нэмэгдэл нэг кг тутамд артерийн даралт 1-2 ммМУБ-аар өснө. Үүнд цээж, бэлхүүсний өөх их нөлөөтэй;

·         Шорвог, тостой хоол- тостой, ялангуяа шорвог хоолыг хэтрүүлэн хэрэглэх нь артерийн даралт ихдэхэд нөлөөлнө. Ийм өвчтэй хүмүүсийн ихэнхи нь хэвийн даралттай хүмүүсээс гурав дахин их давс хэрэглэдгийг судалгаагаар нотолжээ;

·         Тамхи татах- тамхи татахад тамхины утааны хорт бодисууд судасны ханыг гэмтээдэг. Энэ нь цусны даралтыг ихэсгэх дам эрсдэл юм. Зарим тохиолдолд ганц тамхи татахад л артерийн даралт 10-30 ммМУБ-аар нэмэгддэг байна. Зөвхөн тамхи татагч өөрт нь бус, түүний дэргэд байгаа хүмүүст мөн нөлөөлдөг;

·         Хөдөлгөөний дутагдал- суугаа амьдралтай, эсвэл спортоор хичээллэдэггүй хүмүүсийн хувьд гипертензи үүсэх эрсдэл нь амьдралын идэвхтэй хэв маягтай хүмүүстэй харьцуулахад 20-50 хувиар өндөр байдаг;

·         Сэтгэлзүй, нийгмийн шалтгаан- бухимдал, мэдрэлийн ядаргаа нь артерийн даралтыг ихэсгэнэ. Энэ нь ялангуяа хотын оршин суугчдад онцгой хамаатай;

·         Удамшил- цусны даралт ихдэлтийн үндсэн шалтгаануудын нэг нь удамшил;

·         Чихрийн шижин- бас нэгэн томоохон хүчин зүйл;

·         Нас- өвчин үүсэх, даамжрах эрсдэл нь хүний настай шууд хамааралтай; Нас ахих тусам цусны даралт ихдэх эрсдэл нэмэгдэнэ.

·         Хүйс – эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүү уг эмгэгт өртөх эрсдэл ихтэй.

 

ЭМГЭГЖАМ

Ш  Симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхижих

      Катехоламин ихсэх, захын судас нарийсаж АД ихсэх

      Стресс, биеийн хүчний ачаалал, архидалт, чихрийн шижин

Ш  Ренин-ангиотензин-альдостероны тогтолцоо

      Ренин

      Ангиотензиныг ангиотензин I болгодог

      Ангиотензин I нь идэвхигүй бүтээгдэхүүн, голдуу уушги, бөөр, тархинд байдаг

      Ангиотензин I-ийг Ангиотензин II болгоход саатуулагч үүрэгтэй

      Ангиотензин II нь судас агшаагч, альдостероны ялгаралтыг идэвхижүүлдэг

      Альдостерон натри, усыг хуримтлуулж АД ихэсгэдэг

      Бөөрний эдийн болон судасны гаралтай АД ихдэх үед их тохиолддог.

 

Цусны даралт ихэдсэнийг хэрхэн мэдэх вэ?

Цорын ганц найдвартай арга бол артерийн даралтаа хэмжих! Гэхдээ гипертензи үүсэх эрсдэл байгааг илтгэх зарим шинж тэмдэг байх бөгөөд ойр ойрхон давтагдаж байгаа бол онцгой анхаарах шаардлагатай. Үүнд:

толгой өвдөх, эргэх нүд “эрээлжлэх” нойронд муу болох дотор муухайрах бөөлжих зүрх дэлсэх, өвдөх, амьсгаадах зэрэг болно.

Артерийн гипертензийн эхний шатанд дээрх шинж тэмдгээс илрэхгүй ч байж болохыг анхаарах хэрэгтэй. Иймээс уг өвчний хор уршиг илүү бөгөөд “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг юм. Өвчин үүсэж, даамжрахаас сэргийлж, биеийн байдал хэвийн байсан ч артерийн даралтаа тогтмол хэмжиж байх нь зайлшгүй шаардлагатай.

Артерийн даралт нэгэнт ихэсдэг бол хуанли дээр өдөр бүр даралтаа тэмдэглэж бай. Доорх хүснэгтийг ашиглан артерийн даралтаа тэмдэглэж болно.

 

http://www.ncdi.mn/uploads/assets/image/arter-2.jpg

 

ЭМНЭЛЗҮЙ

1-р үе:

·         Толгой өвдөх

       Өглөөгүүр, дагзны чамархайн хэсэгт байршилтай

       Оюуны болон биеийн ачааллын үед

·         Толгой эргэх

       Тархины судасны агшилттай холбоотой

       Нүд бүрэлзэх

       Торлог бүрхэвчийн судасны үйл ажиллагааны болон бүтцийн өөрчлөлт

2-р үе:   1-р үеийн шинж илрэхийн зэрэгцээ доорхи шинж нэмэгдэж илэрнэ.үүнд:

       Зүрхээр өвдөх- зүрхний зүүн ховдлын томрол, тэтрэлт тогшилтоор зүрхний хил зүүн тийш шилжих, чагналтаар гол судасны цэгт 2 авиа өргөлттэй байх

3-р үе:   Титэм судасны эмгэгтэй холбоотой стенокардийн өвдөлт

       АД ихдэлттэй холбоотой зүрхний оройн орчмын нухах маягийн

       Мэдрэлийн гаралтай өвдөлт

       Шилбэ хавагнах

       Зүрхний оройд агшилтын шуугиан сонсогдох

       Уушгинд зогсонгишилтой холбоотой нойтон хэржигнүүр сонсогдоно.

       Элэг томорч эмзэглэлтэй тэмтрэгдэх

       Зүрх , бөөр, тархи, харааны мэдрэлийн өөрчлөлтүүд тод илэрнэ.

Цусны даралт удаан хугацаагаар, тогтмол ихдэх, эмчилгээнд үр дүнгүй байх нь дараах гол чухал эрхтэнүүдэд нөлөөлдөг. Үүнд:

зүрх – зүрхний зүүн ховдлын булчингийн томрол, зүрхний булчингийн тэжээлийн дутагдал, эсвэл үхжил, зүрхний үйл ажиллагааны дутагдалд хүргэх; тархи – тархины цусан хангамж хомсрох, эсвэл цус харвах бөөр – бөөрний үйл ажиллагаа муудах нүд – нүдний торлогт цус харвах, мэдрэлийн диск нь хавагнах, нэвчдэс хурах захын судсанд эмгэг үүсэх зэрэг болно.

Таны цусны даралт өндөр байхын хэрээр тархинд харвалт үүсэх, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл улам өндөрсөнө. Эрсдэл зөвхөн артерийн даралтын түвшин хэр өндөр байгаагаас хамаарахгүй үргэлжилж буй хугацаа нь чухал байдаг.

ХҮНДРЭЛИЙН ХЭЛБЭР

Цочмог хүндрэл:

Тархины талаас-криз, тархины цус харвалт, тархины цусан хангамжийн хямрал

Зүрхний талаас-зүрхний шигдээс, тогтворгүй явцтай цээжний бах, зүрхний багтраа, уушгины хаван

Нүдний талаас-нүдний угт цус хурах, харааны мэдрэлийн диск ба торлог бүрхэвчийн хаван

Архаг хүндрэл:

Тархины талаас-тархины цусан хангамжийн дутагдал

Зүрхний талаас-тогтвортой явцтай цээжний бах, зүрхний архаг дутагдал

Бөөрний талаас-нефроангиосклероз, бөөрний архаг дутагдал

 

ОНОШЛОГОО

Нүдний угт: 2 үед Гунн-Салюсийн 1 шатны өөрчлөлт болох артерийн судас нарийсах, венийн судсыг дарж өргөсгөсөн байх өөрчлөлт өгнө.3-р үед Гунн-Салюсийн 2-3 шатны өөрчлөлт болох артериолын хэмжээ жигд бус байх, жижиг болон том голомтот цус харвалт үүсэх, торлог хавагнах, хүнд үед торлог ховхорсноос хараагүй болж болно.

Зүрхний цахилгаан бичлэгт. 2 үед зүүн ховдлын томролын шинж: зүрхний цахилгаан тэнхлэг зүүн тийш шилжих, 3-р үед зүүн ховдлын томрол, хэм ба дамжуулалтын алдагдал гүнзгийрэх шинж илэрнэ.

Цээж гэрэлд харахад. 2-р үед зүрхний зүүн ховдлын томрол, гол судас бага зэрэг өргөсөх, 3-р үед зүүн ховдлын томролын шинж, гол судасны хатуурлыйн шинж илэрнэ.

Биохимийн шинжилгээнд. Липид, холестрин ихэснэ.

Шээсний ерөнхий шинжилгээнд протейнури, микрогематури илэрнэ.

·         Асуумж

·         Бодит үзлэг, АД давтан хэмжих

·         Лабораторийн багажийн шинжилгээ (2 үе шаттай)

Зовиур

       Тархины талаас илрэх шинж тэмдгүүд

ь  Толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих

       Мэдрэл сульдалын шинж тэмдгүүд

ь  Ядрах, цочромтгой болох, нойр хулжих

       Зүрхний талаас илрэх шинж тэмдгүүд

ь  Зүрхээр өвдөх, зүрх дэлсэх, амьсгаадах

       Нүдний талаас илрэх шинж тэмдгүүд

ь  Нүд бүрэлзэх, хараа муудах

       Бөөрний талаас илрэх шинж тэмдгүүд

ь  Ам цангах, олон удаа шээх

Артерийн даралт ихдэлтийн эрсдэлт хүчин зүйл (амьдралын түүхээс)

       Удамшил

       Тамхидалт

       Цусны холестерин, ТГ ихдэлт

       Таргалалт

       Хөдөлгөөний хомсдол

       Буруу хооллолт

       Стресс (ажлын нөхцөл, гэр бүлийн байдал)

       Чихрийн шижин

       Архины хэрэглээ

       Давсны хэрэглээ

БОДИТ ҮЗЛЭГ

·         Эрсдэлт хүчин зүйл

       Хоёрдогч даралт ихдэлтийн шинж тэмдэг

       Бай эрхтний гэмтэл зэргийг илрүүлэх

      Судасны лугшилт хатуу байх

      Зүрхний оройн түлхэлт зүүн тийш шилжиж, илүү хүчтэй, тархалттай болох

      Зүрхний харьцангуй бүдэг чимээний зүүн хязгаар тэлэгдэх

      Гол судасны цэгт II авиа өргөгдөх

 

Эрсдэлт хүчин зүйл

 

 

Бай эрхтний гэмтэл (эмнэлзүйн шинж тэмдэггүй байна

 

Гэмтсэн эрхтний хүндрэл

 

       эр > 55

        эм > 65

        Тамхидалт

        Гэр бүлийн удамшлын өгүүлэмж

       Гиперхолестеринеми

        Хэвлийн таргалалт

        СРБ (≥ 1 мг/дл)

 

       Зүүн ховдлын зузааралт

        Нүдний угт ангиопати илрэх

       Микроальбуминури

        Хэт авиан шинжилгээгээр судасны дотор хана зузаарах, товруу үүсэх

 

       Тархины цус харвалт

        Тархины цусан хангамжийн дутагдал

        Зүрхний архаг дутагдал

        Цээжний бах

        Зүрхний шигдээс

        Бөөрний архаг дутагдал

        Шижингийн нефропати

        Торлогийн цус харвалт

        Дискийн хаван

        Гол судасны цүлхэн

        Захын артерийн өвчин

 

ЭМЧИЛГЭЭ

Сэргээн засах эмчилгээ

Эмийн эмчилгээ

Мэс заслын эмчилгээ

Эмийн эмчилгээг хийхдээ даралтын байдлыг харгалзан хийнэ.Систолын даралт 160 мм муб, диастолын даралт 100 мм муб-аас их бол эмийн эмчилгээг шууд эхлэх ба АД-г огцом буурах тохиолдолд амьдралын амин чухал эрхтний цусан хангамж доройтох тул, артерийн даралтыг аажим буулгах шаардлагатай ба эмийг тогтмол хэрэглэнэ.

Ад бууруулах үйлчилгээтэй дараах бүлгийн эм хэрэглэнэ.

·         Шээлгэх эм- гидрохлортиазид өглөөд нэг удаа 25 мг-аар ууна.Хэрэглэж буй үед хоол хүнсэнд кали агуулсан бүтээгдэхүүн хэрэглэнэ.

·         Адреноблокатор- сонгомол үйлчилгээтэй адренолол өдөрт нэг удаа 50 мг-аар хэрэглэх, сонгомол бус үйлчилгээтэй пропроналол 10-20 мг-аар өдөрт 1-2 удаа

·         Ангиотензин хувиргагчферментийг дарангуйлах эм- каптоприл 25мг-аар хоногт 2-3 удаа эналаприл 5-10 мг-аар хоногт 1-2 удаа уух

·         Ангиотензин рецепторын антагонист- лозартан 50-100 мг-аар өдөрт нэг удаа хэрэглэх

·         Кальцийн сувгийг хориглох эм-нифедипин 20-30мг-аар хоногт 2-3 удаа

 

Ш  Тамхинаас татгалзах

Ш  Биеийн жинг хэвийн болгох (БЖИ<25кг/м2)

Ш  Биеийн тамирын дасгал хийх

Ш  Архины хэрэглээг бууруулах (<30 мл хатуу архи хоногт)

Ш  Давсны хэрэглээг багасгах (< 5 гр хоногт)

Ш  Хоолны дэглэм барих: амьтны гаралтай өөх тосыг хязгаарлах

Ш  Стресс тайлж сурах

Цусны даралт хэмжилт

Цусны даралт хэмжилт нь даралт ихдэлтийг оношлох, эмчлэхэд нэн тэргүүнд шаарддаг гардан үйлдэл юм. Хэмжилтийг зөв хийх нь тохирсон онош, эмчилгээг эрт, зөв хийх үндэс болдог. Иймд дараахь зүйлийг мөрдлөг болгох хэрэгтэй. Үүнд:

Хэмжилт хийхээс 30 минутын өмнө юм идэхгүй, кофейн агуулсан зүйл уухгүй, дасгал хийхгүй байх Бугалгыг чөлөөтэй байлгах богино, эсвэл дээш шуухад хялбар ханцуйтай хувцас өмсөх Даралт үзэхийн өмнө бие засах, аль болох давсаг дүүрэн бус байх Таван минутын турш тайван суусны дараа даралтаа үзэх Анх удаа цусны даралтаа хэмжиж байгаа бол хоёр гараа хэмжин, аль өндөр талыг нь цаашдын хэмжилтэндээ байнга ашиглах Цусны даралтыг хэмжих явцад юм ярихгүй, чимээгүй, хөлөө ачихгүй, шалан дээр хөлийн тавхайгаа бүрэн нааж, тайван суух

Цусны даралт ихдэлтээс хэрхэн сэргийлэх вэ?

Зөв хооллолт

Давсны хэрэглээг хязгаарлах: хоногийн давсны хэрэглээг 6 гр (натрийн агууламж 2,4 грамм) болтол нь хязгаарлах. Давсыг хэт их хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэх гол шалтгаан болохоос гадна даралт буулгах зарим эм бэлдмэлтэй харшилж, эмийн үйлчилгээг сулруулдаг. Хоол хүнсэндээ, ялангуяа цайндаа давс нэмэхгүй байх нь ач тустай. Түргэн хоол, давс ихтэй хагас болон бүтэн боловсруулсан бэлэн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлах нь зохистой.

Эрүүл хоолны дэглэм тогтоох: жимс ногоо, тослог багатай сүүн болон бусад хүнсний бүтээгдхүүнийг хоолны дэглэмдээ ахиухан оруулах нь чухал. Өөх тос бага агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Зөв хооллолт биеийн жинг хэвийн хэмжээнд барина. Биеийн илүүдэл жингээс сэргийлж, дараах зарчмыг баримтлах шаардлагатай. Үүнд:

хэт их идэхгүй байх- зөвхөн бие махбодийн энергийн зарцуулалтыг нөхөх хэмжээнд хоол хүнс хэрэглэх; тогтмол хооллох- өдөрт олон удаа (4-6 удаа), бага хэмжээгээр, тогтмол цагт хооллох нь зохистой. Унтахын өмнө хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй. Оройн хоол нь унтахаас хамгийн багадаа 2-3 цагийн өмнө байх шаардлагатай;  хоол хүнсний зохистой тэнцвэрийг хангах- өдөр тутмын хоолонд 15 хувийн уураг, 30 хувийн тос, 55 хувийн нүүрс-ус агуулагдсан байх; шинэхэн хүнс хэрэглэх- жимс, ногоо түлхүү хэрэглэж, хүнсийг ууранд, эсвэл хэт богино туяат болон энгийн зууханд жигнэн, чанаж болгох нь зохистой; өөх тос, давс, чихрийн хэрэглээг багасгах.

Тамхинаас татгалзах

Хэрэв та тамхи татдаг бол түүнээс татгалзах хэрэгтэй. Энэ нь янжуур, сигар, гаанс зэрэг бүх төрөлд хамаатай юм. Тамхи татах нь зүрх судасны өвчин үүсэх тэргүүлэх шалтгаан болдог. Та тамхи татдаггүй ч тамхичин хүний хажууд байдаг бол өөрийгөө “дам тамхичин” хэмээн тооцож, тамхичны адил зүрх судасны өвчинд өртөх эрсдэлтэй гэж үзнэ. Иймд аль болох тамхи татаж байгаа хүний дэргэд байхгүй байхыг хичээнэ.

Архины хэрэглээгээ хязгаарлах

Архийг зохисгүй хэрэглэх нь цусны даралт ихдэхэд нөлөөлөх бөгөөд биеийн жин нэмэгдэх, цусны даралт ихдэлтийг хянах үйл явцыг хүндрэлтэй болгодог. Таны цусны даралт ихэсдэг бол архи хэрэглэхээс аль болох зайлсхийх, хэрэв архи уудаг бол архины хэрэглээгээ багасга

Биеийн хөдөлгөөн

явган явах- цахилгаан шат, нийтийн тээврээр зорчихоос аль болох татгалзах; өглөөний дасгал хийх; эрүүлжүүлэх биеийн тамираар хичээллэх- явган алхах, гүйх, усанд сэлэх, дугуй унах, цанаар гулгах; цэвэр агаарт биеийн хөдөлмөр эрхлэх- тухайлбал, зуслан дээрээ ногоо тарьж, арчлах; спортоор хичээллэх - гар бөмбөг, агаарын болон газрын теннис тоглох; цэвэр агаарт гарах- ой мод, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг болно.

Жингээ хасах ба барих

Илүүдэл жин нь цусны даралт ихдэлтийн шалтгаан болдог. Хэрэв илүүдэл жинтэй бол жингийнхээ 4-8 хувийг хасахад л цусны даралт 3-4 ммМУБ-аар буурна. Жин хасах үед таны хэрэглэж буй даралт бууруулах эмийн үр дүн сайжраад зогсохгүй, цусан дахь холестерин, өөх тос, чихрийн хэмжээ багасдаг.

Бухимдалтай тэмцэх

Бухимдлыг хэзээ ч тамхи татах, архи уух байдлаар тайлах гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь байдлыг улам хүндрүүлэх болно. Хамгийн үр дүнтэй арга бол бухимдал тайлах зөв аргачлалд суралцаж, биеийн эсэргүүцэх чадварыг сайжруулах юм. Үүнд бясалгал, өөрийгөө ятган тайвшруулах, йог, биеийн тамирын дасгал хөдөлгөөн онцгой нэмэртэй байдаг.

 

 

ТЭМТРЭЛТ, ТОГШИЛТ,ЧАГНАЛТ

 

ТЭМТРЭЛТЭЭР:

·         Зүрхний оройн түлхэлт, түүний шинж чанар

·         Зүрхний түлхэлт, “муурын хэрчигнүүр” тодорхойлогдож байгаа эсэхийг илрүүлэх

·         Судасны лугшилтанд үнэлгээ өгнө

Зүрхний оройн түлхэлтийг тодорхойлохын тулд гарын алгыг 5-р хавирганы завсар тухайн газар байрлуулж, түлхэлт мэдрэгдэх хэсэгт 2 хурууг перпендикуляр байрлуулан оройн түлхэлтийн шинж чанарыг тодорхойлно.Хэвийн үед зүрхний оройн түлхэлт 5-р хавирганы завсарт эгэмний дунд шугамнаас 1 см дотогш 1-2 см2 талбайтай байна.

Зүүн ховдлын томролын үед зүрхний оройн түлхэлт зүүн тийш шилждэг.Хэвлийн хөндийн даралт ихдэх үед зүрхний оройн түлхэлт зүүн дээш шилждэг.Өрц доортөрсний дараа, туранхай хүмүүст байрлах үед зүрхний оройн түлхэлт баруун доош шилжиж зүрх босоо байрлалд орно.

Зүрхний хэмжээ томорсон , зүүн ховдол томрох, зүүн уушгины доод хэсгийн хатингаршил, голтын хавдрын үед зүрх урагш түрэгдэн, зүрхний оройн түлхэлтийн талбай 2 см- ээс ихсэхийг тархмал талбайтай гэнэ.Харин гиперстеник галбиртай ,тарган, хавантай үед зүрхний оройн түлхэлтийн тархалтын талбай 1см-ээс багасахыг хязгаарлагдмал талбайтай гэнэ.

Гарын алгаар зүрхний хавхлагын тухайн цэгт тэмтэрч үзэхэд цээжний хэнхэрцгийн хана чичирхийлж, “муурын хэржигнүүр” шиг мэдрэгдэж байвал цоргын нарийслийн шинж гэж үзнэ.

Эрүүл хүнд гол судасны лугшилт тодорхойлогдохгүй.Ховор тохиолдолд туранхай, хавирга хоорондын зай ихтэй хүмүүст илэрнэ.Гол судасны өгсөх хэсэг өргөсөх үед өвчүүний баруун хэсэгт, нум өргөсөх үед өвчүүний дээд хэсэгт, гол судасны нумын хүнд хэлбэрийн өргөсөлт, цүлхэний үед аюулхайд лугшилт тэмтрэгдэнэ.

Судасны лугшилтыг хэвийн үед шууны артерид 2 гарт зэрэг тэмтэрч үнэлгээ өгнө.

Судасны лугшилтын тоо: Судасны  лугшилтын тоог нэг минутанд тоолж үзэн тодорхойлно.Хэвийн үед судас нэг минутанд 68-78 удаа цохино.Судасны лугшилтын тоо олширхыг тахикарди, цөөрөхийг брадикарди гэнэ.

Хэм: Зүрх нэгэн ижил хугацаанд ижил далайцтай агшиж, суларч байдаг.Зүрхний агшилтын хэм өөрчлөгдөж, жигд бус болохыг зүрхний хэм алдагдах-аритми гэнэ.

Хүчдэл: судасны хүчдэлийг дарж буй хурууг эсэргүүцэж байгаа артерийн эсэргүүцлээр тодорхойлох ба артери дээр дарж байгаа хуруу судасны лугшилтыг мэдрэхээ болих хүртэлх даралтыг хэмжинэ.

Дүүрэлт: судасны дүүрэлтийг артерийн дээд ба доод эзэлхүүний ялгаагаар тодорхойлно.Эхлээд артерийн хана дээр ойр байрлаж байгаа хуруугаар дарахад хол байрлаж байгаа хуруу цусаар дүүрээгүй артерийн шинж чанарыг тодорхойлно.Дараа нь ойр байрлаж байгаа хуруугаа авахад артери цусаар бүрэн дүүрэх үеийг мэдрэнэ.

Хэмжээ: судасны лугшилтын хүчдэл ба дүүрэлтийг тодорхойлсны үндсэн дээр артерийн судсаар лугшилтын давалгаа өнгөрөх үед артерийн өргөсөлтийн хэмжээгээр тодорхойлно.

Хэлбэр: судасны лугшилтын давалгаа хурдан өгсөж, хурдан буурдаг хэлбэрийг хурдан –pulsus celer, удаан өгсөж, хурдан буурдаг хэлбэрийг удаан-pulsus tardus гэнэ.Унаж байгаа судасны лугшилтын давалгаан дээр нэмэлт жижиг өгсөлт мэдрэгдэхийг pulsus dicroticus гэнэ.Хоёр гарын хоорондын судасны лугшилтыг харьцуулж үзэхэд өөр өөр байвал pulsus differens гэнэ.

 

ТОГШИЛТООР:

·         Судасны багцны хэмжээ

·         Зүрхний хэмжээ, байрлал, хэлбэрийг тодорхойлно.

Зүрхний уушгиар бүрхэгдээгүй хэсэгт тогшиход дүлий чимээ өгдөг.Үүнийг зүрхний туйлыг дүлий чимээ гэнэ.Харин уушигиар хэсэгчлэн бүрхэгддэг хэсэгт тогшилтын чимээ харьцангуй тодордог.Үүнийг зүрхний харьцангуй дүлий чимээ гэнэ.Тогшилтыг гол төлөв өвчтөнийг босоо байрлалд хийдэг боловч өвчтөний биеийн байдал хүнд үед хэвтээ байрлалд ч тодорхойлж болдог.

Зүрхний харьцангуй дүлий чимээг тодохойлох тогшилтыг дунд зэргийн хүчтэй тогшилтоор , хавирга завсраар хийнэ.

Баруун хил: Баруун уушгины доод хилийг эгэмний дунд шугамаар хэвийн үед 6-р хавирга завсарт байрладаг олоод плессиметр хуруугаа нэг хавирга дээшлүүлж ,4-5-р  хавирганы завсраар өвчүү рүү чиглүүлэн тогшино.Хэвийн үед зүрхний баруун хил өвчүүнээс гадагш 1см-т тодохойлогдоно.

Зүүн хил: Зүрхний оройн түлхэлтээр шууд тодорхойлогдох буюу оройн түлхэлт мэдрэгдэхгүй үед зүүн талын суганы шугамаас 5-р хавирганы завсраар өвчүү рүү чиглүүлэн тогшино.Хэвийн үед зүрхний зүүн хил эгэмний дунд шугамнаас дотогш 1-1,5 см-т тодорхойлогдоно.

Дээд хил: Эгэмний хажуугийн 2 талын шугамаар эгэмнээс доош тогшино.Хэвийн үед зүрхний дээд хил 3-р хавирганы завсарт тодорхойлогдоно.

Зүрхний туйлын дүлйи чимээг тодорхойлох тогшилтыг маш бага хүчээр зөөлөн хийнэ.

Баруун хил: Харьцангуй дүлий чимээний баруун хил дээр плессиметр хуруугаа өвчүүтэй параллель байрлуулан өвчүү рүү чиглүүлэн тогшино.Хэвийн үед зүрхний туйлын дүлий чимээний баруун хил 4-р хавирга завсарт өвчүүний баруун ирмэгээр тодорхойлогдоно.

Зүүн хил: Зүрхний харьцангуй зүүн хилийн гадна плессиметр хуруугаа байрлуулан 5-р хавирга завсраар өвчүүрүү чиглүүлэн тогшино.Хэвийн үед зүрхний зүүн талын туйлын дүлий чимээний хил нь харьцангуй дүлий хилээс дотогш 1-1,5 см-т тодорхойлогдоно.

Дээд хил: Зүрхний дээд харьцангуй дүлий хил дээр плессиметр хуруугаа байрлуулж доош чиглүүлэн тогшиход хэвийн үед зүрхний дээд талын туйлын дүлийн хил өвчүүний зүүн ирмэгээр 4-р хавиргаар тодорхойлогдоно.

Судасны багцыг тодорхойлох: 2-р хавирганы завсраар баруун зүүн эгэмний дунд шугамнаас өвчүү рүү чиглүүлэн зөөлөн тогшилтыг хийнэ.Хэвийн үед өвчүүний баруун , зүүн ирмэгээр байрладаг ба судасны багцийн хөндлөн хэмжээ нь 5-6 см орчим байна.

 

 

 

 

 

ЧАГНАЛТААР:

Зүрхний авиа шуугианыг тогтоох зорилгоор хийнэ.

Зүрхний авиа гэдэг нь зүрхний болон том судасны үйл ажиллагааны явцад үүсч байгаа авианы нийлмэл илрэл юм.Зүрхийг дараах 5 цэг чагнана.

        I.            –цэг зүрхний оройн түлхэлт дээр

     II.            –цэг баруун талын 2-р хавирганы завсар өвчүүний ирмэгт

   III.            –цэг зүүн талын 2-р хавирганы завсар өвчүүний ирмэгт

  IV.            –цэг аюулхай мөгөөрсний угт

     V.            –цэг зүүн талд 3-р хавирганы завсар өвчүүний хажуу шугамаар чагнана.

Эрүүл хүнд зүрхний үндсэн 4 авиа байдаг бөгөөд жирийн чагнуураар 1,2-р авиаг чагнадаг.

Зүрхний 1-р авиа-Ховдлын агшилтын эхэнд баруун болон зүүн талын атриовентрикуляр хавхлага хаагдах хэлбэлзэл, тосгуур ба ховдлын миокардын агшилт , ховдлын  хөөх фазын эхний үед үүсч байгаа гол судас болон уушгины артерийн ханын хэлбэлзлээс үүснэ.1-р авианы үргэлжлэх хугацаа 0,09-0,12сек үргэлжлэх ба чагнахад үргэлжлэх хугацаа нь арай урт боловч далайц нам сонсогдоно.

 

Зүрхний 2-р авиа- гол судас болон уушгины артерийн хавхлага хаагдах хэлбэлзэл, судаснуудын ханын хэлбэлзлийн чимээ нэгдэн үүсгэдэг.2-р авианы үргэлжлэх хугацаа 0,05-0,07 сек үргэлжлэх ба чагнахад үргэлжлэх хугацаа богино боловч арай далайц өндөртэй сонсогдоно.

Шуугиан: Зүрхний агшилт сулралтын үед цусны урсгалаас үүсч байгаа дууны хэлбэлзлийг шуугиан гэдэг.Зүрхийг чагнах үед сонсогдох шуугианыг:

·         Зүрхний шуугиан үйл ажиллагааны болон бүтцийн өөрчлөлтөөс үүдэлтэй

·         Зүрхний бус гаралтай гэж ангилхаас гадна шуугианы шинж чанараар нь:зөөлөн ба тод, үргэлжлэх хугацаагаар нь: урт ба богино, эрчмээр нь:чанга ба сул гэж ангилна.

Зүрхний 1,2-р авиа дараах тохиолдолд хоёулаа чангарч сонсогдоно.

·         Симпатик мэдрэлийн нөлөө ихсэх

·         Зүрх нь цээжний хананд шахагдан ойртсон үед

·         Цээжний хана нимгэн, туранхай хүн, хүүхдэд

Дараах тохиолдолд 1,2-р авиа хоёулаа бүдгэрч сонсогдоно.

·         Цээжний хана зузаан , тарган хүнд

·         Зүрхний булчингийн үрэвсэл

·         Уушги тэлэгдэх эмгэг

·         Зүрхний үнхэлцэг хальсанд шингэн хуримтлах

·         Плеврийн хөндийд хий хуримтлагдах

1-р авиа дараах тохиолдолд чангарч сонсогдоно:

·         Биеийн хүчний ачаалал авах үед

·         Хоёр хавтаст хавхлагын нарийслийн үед

2-р авиа дараах тохиолдолд чангарч сонсогдоно:

·         АД ихсэх

·         Гол судасны нарийслийн үед

·         Уушгины гипертензийн үед

1-р авиа дараах тохиолдолд суларч сонсогдоно:

·         Зүрхний булчингийн үрэвсэл

·         2,3 хавтаст хавхлага дутуу хаагдах үед

2-р авиа дараах тохиолдолд суларч сонсогдоно:

·         Гол судасны болон уушгины артерийн хавхлага дутуу хаагдах

·         АД бага үед

ЭМШУИС НАСС-308 хэсгийн оюутан Э.Болор


Сэтгэгдэл үлдээх

23:20 , 2023-02-14 .. Бичсэн: Энхтуяа (зочин)
Баярлалаа, ад ихссэн

Зүрх тэмтрэх тогших чагнах

08:06 , 2022-12-24 .. Бичсэн: Purev
Чагнах үйлдэлийг өөртөө хийх боломжтой юу?

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

цусны даралт ихдэлт
дотоод шүүрэл
зүрхний бах
цус багадалт
амьсгалын эрхтэний үеийн үзлэг
цээжний хэнхэрцэг харж ажиглах

Найзууд




:-)
 
xaax