ЭМШУИС

цус багадалт

 Цусны эмгэгүүдийн үед илрэх хам шинжүүд

Цус нь хүний бүх биеэр тархан байрлаж байнгын хөдөлгөөнд оршдог хөдөлгөөнт эрхтэн учраас түүний тогтолцооны эмгэгүүдийн үед зүрх,хоол боловсруулах,бөөр дэүү,тунгалагийн булчирхай,тархи болон бусад эрхтнүүдийн үйл ажиллагааны хямрал болон бүтцийн өөрчлөлт гардагтай холбоотойгоор эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрнээ.

Цус багадах хам шинж(syndrome to anemias)

Нэгж эзэлхүүнд эритроцитын тоо болон гемоглобины агууламж буурах эмгэг байдлыг цус багадалт гэнэ.ЦБ нь бие даасан өвчин биш янз бүрийн эмгэгүүдийн үед хоёрдогчоор үүсдэг. ДЭМБ-ын шалгуураар эрэгтэйд HGB<130 г/л, HCT<39% ; эмэгтэйд HGB<120 г/л, HCT <36%; жирэмсэн HGB<110 г/л л цус багадалт гэж үзнээ.

Ангилал

Эмгэг жамаар нь:

a.    Цус алдалтаас болох цус багадалт (хурц,архаг)

b.    Цус үүсэлт алдагдлын багадалт (төмөр дутлын,мегалобластын,гипо-апластын)

c.    Цус задралын цус багадалт(төрөлхийн,олдмол)

d.    Холимог шалтгаант цус багадалт

Бүтцээр нь:

a.    Нормоцитын(MCV=80-95 фл/mean cell volume, RBC-ын голч 7.2-7.5 мкм/red blood cells)

b.    Микроцитын(MCV<80 фл, RBC-ын голч <6.5 мкм)

c.    Макроцитын(MVC>100 фл,RBC-ын голч 8 мкм)

MCH(нэг эритроцитод агуулагдах эритроцитын хэмжээ), MCHC (нийт эритроцитод агуулагдах гемоглобины хэмжээ), Ci-аар нь:

a.    Нормохромын(MCH<24-34 фл, MCHC <30-38 г/л,Ci=0.85-1.05)

b.    Гипохромын(MCH<24 пг, MCHC< 30г/л, Ci< 0.Cool

c.    Гиперхромын(MCH>34пг,MCHC>38г/л,Ci>1.05)

Ясны хэмийн нөхөн төлжүүлэх чадвар ба ретикулоцитын(Pt) хэмжээгээр:

a.    Хэвийн Pt= 1.5-5%

b.    Бага/төлжилтгүй Pt= <0.5%

c.    Хэт Pt= >5%

 

Хүнд хөнгөнөөр нь(HGB багасалтаар нь):

a.    Хөнгөн-HGB > 90 г/л

b.    Дунд- HGB > 90-70 г/л

c.    Хүнд- HGB <70 г/л

Төмөр дутлын ЦБ

Хүн хоногт 12-15 мг төмрийг хоол тэжээлээр авч 5-10% шимэгддэг байна. Хоногт 1мг орчим төмөр биеэс алддаг.Энэ тэнцвэрт байдал алдагдсанаас төмөр дутагддаг.Үндсэн шалтгаан нь цус алдалт,хоол тэжээлээр авах төмрийн хэмжээ багасах, төмөр ангижарсан хэлбэрт орж чадаагүйгээс шимэгдэлт нь хямрах мөн бие махбодын хэрэглээ ихсэх зэрэг юм.1 мл цусанд 0.5мг төмөр агуулагдах ба сарын тэмдгийн үед ойролцогоор 44мл цус алдаж 22 мг төмөр алдана.Жирэмсэн эмэгтэйчүүдэд өөрт нь 480 мг урагт 390 мг-аар төмрийн хэрэгцээ ихэсдэг байна..

Илрэх шинж тэмдгүүд: булчин сулрах,арьс хуурайших,өвдөг тохой сайртах,хүнд юм өргөхөд шээс дусагнах зовиур илрэх, үс хумс хугарамтгай болох,эпитэль эдийн гуужилт алдагдсанаас завьж цуурах,амны салстын үрэвсэл,хүчиллэг зүйл идхэд хорсох,амархан ядрах,зүрх цохих,амьсгаадах,үс унах,хумс хугарах,царай цонхийх,хэл өнгөргүй болох,амны хөндий,жавьж шардах, ходоодны шүүрэл багсаж,ходоод үрэвсэж хоолны шигэц муудах,өвчтөнд гаж мэдрэхүй төрж гутлын тос бэнзин үнэрлэх,оо шохой идэх гэх мэт.

Шинжилгээ: захын цусанд  гемоглобин улаан эс буурна. Улаан эсийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөнө. Ретикулоцитийн тоо хэвийн эсвэл бага зэрэг ихсэх ховор тохиолдолд буурна.Цус алдалт үргэлжилж байгаа бол ялтсын тоо ихсэнэ. ТДЦБ-ын хүнд хэлбэрийн үед болон удаан хугацаагаар цус алдвал алтас болон гранулоцитийн тоо цөөрнө.Биохимийн шижилгээнд сийвэн дэх төмрийн хэмжээ багассан байна.

Эмчилгээ: ердийн дэглэм баримтлана. Далд хэлбэрийн үед төмрөөр баялаг хүнс хэрэглэх(өндөг,сүү,үхрийн мах,цагаан идээ,жимс жимсгэнэ). Төмрийн бэлдмэлийг хоногт 150-300 байхаар тооцолж хоол идхээс 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа ууна. Шүдний пааланг гэмтээдэг тул зажлахгүй залгина. Төмрийн бэлдмэлийг хангалттай тун хэмжээгээр тогтмол хэрэглэсэн тохиолдолд 6-8 долоо хоногийн дараа гемоглобины хэмжээ хэвийн хэмжээндээ хүрдэг.Ходоод гэдэс тайрагдсан хүмүүст удаан хугацаагар хэрэглэхэд 12 хуруу гэдэсний шархлаа сэдрэх хүндрэлтэй. Богино хугацаанд төмрийг нөхөх шаардлагатай бол булчин судсанд тарьж хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэлт: ХЭвийн жирэсэн эхэд хоногт 30-40 мг 31 дэх долоо хонгоос 8 дах долоо хоног уулгана.Сарын тэмдэг их хэмжээгээр удаан хугцааны турш ирдэг эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирээд дууссаны дараа 7-10 хоног 30-40 мг хэрэглэнэ. Өсвөр насны хүүхэд болон доноруудад ТБЦБ-аас урьдчилан сэргийлэх зорилгоо эмчилгээг 6 сарын турш хийнэ 30-40 мг/хоногт.

Витамин В12 дутлын ЦБ

В12 аминдэм фолийн хүчил 2 нь улаан эсмйн ДНХ-ийн нийлэгжилтэнд зайлшгүй шаардлагатай байдаг ба дутагдахад эсийн бөөмийн боловсролт удааширч,эсйн хуваагдал цөөрч,төлжилт багассанаас анеми үүснэ.Хоол тэжээлээр авах В12 хэмжээ багасах,гастрмукопротейны дутагдал,шимэгдэлт нь хямрах,физиологийн хэрэгцээ ихсэх,элэгний зарим эмгэгүүдийн үед фолийн хүчлийн идэвхжил суларснаас болно.

 Илрэх шинж тэмдэг: В12 анеми үед хэл уруулын,арьсны үрэвсэл дагалдах нь онцлог юм.Хэл улаан,өнгөргүй болж хорсоно. Ходоод гэдэсний хямрал болно.Миокардиострофын өөрчлөлтөөс ачааллаас амьсгаадах,зүрх дэлсэх,зүрхний авиа бүдгэрэх,зүрхний ороыд агшилтын шуугиан сонсогдох. Амт үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх болон халуун хүүтнийг мэдрэнхгүй болох зэрэг өөрчлөтүүд гарнаа.Хөл гар бадайрах.Доод мөчдийн саа болон тэнцвэрийн өөрчлөлт ажиглагдана.

Шинжилгээ: улаан эс, цагаан эс, ялтсын тоо хэмжээ цөөрнө.Улаан эсийн эзэлхүүн голчийн хэмжээ ихсэнэ(12 мкм-с дээш). Сийвэнд төмрийн хэмжээ хэвийн эсвэл бага зэрэг ихэсдэг.Сийвэнд шууд бус билирубин ихсэнэ.

Эмчилгээ: энгийн дэглэмтэй байх ба мэдрэлийн шинж тэмдэг ажиглагдсан үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. В12-оор баялаг хүнс хэрэглэнэ (өндөг,бяслаг,сүү,элэг,бөөр зэрэг амьтны гаралтай зүйл хэрэглэх). Хоногт цианкобаламиныг 200-400 мкг хэрэглэнэ, хүнд үед энэ тунгаар хоногт 2 удаа 4-6 долоо хонгийн турш хэрэглэнэ. Энэ тунгаараа сард 2 удаа 2-3 сар хийнэ.

Янз бүрийн гаралтай цус багадалтын үеийн арьсны өнгө

Цус багадалтын хэлбэр

 

Арьсний өнгөний онцлог

Хурц цус алдалтын дараах ЦБ

 

Цайвар,цонхигор

Эрт ба хожуу үеийн хлороз

 

Цайвар,шар ногоон туятай

Цус задралын ЦБ

 

Цайвар,алтан шаргал туятай,нүд шар туятай болдог

Витамин В12 дутлын ЦБ

 

Цайвар,шар туятай

Аплазийн ЦБ

 

Цайвар,гарын алга,чихний дэлбэн хувхай цагаан болж цэгчилсэн тууралтууд ажиглагдана

 

 

Цусархаг хам шинж (hemorraghic syndrome)

Төрөлхийн ба олдмол эмгэгүүдийн үед гемостаезын тогтолцооны нэг буюу хэд хэдэн хэсэгт эмгэг өөрчлөлт бий болсноос арьс,салст бүрхүүл дээр цусархаг толбууд гарах,цус алдах гэсэн 2  шинжээр илрэх эмгэг байдлыг цусархаг хам шинж гэнэ.

Шалтгаан:

1.    Тробоцитын тоо буурах ба үйл ажиллагааны алдагдал

2.    Цусны бүлэгнэлт хямрах

3.    Судасны нэвчитгий чанар ихсэх

 

Цусархаг хам шинжийн шалтгааныг оношлохын тулд дараах клиник-гематологийн шинжүүд дээр дүн шижилгээ нийнэ:

·         Цусархаг толбоны шинж чанар ба хэлбэр хэмжээ

·         Румпель-Лееде-Кончаловскийн сорил ба Кох,Гесс,Кожевников нарын туслах сорилын үр дүн

·         Цус бүлэгнэлтийн үзүүлэлтүүд

·         Тромбоцит-судасны гемостазын үзүүлэлтүүд (тромбоцитын тоо,цус гоожих хугацаа гэх мэт)

Тробоцит- судасны гемостазыг дүгнэхдээ судасны сорилыг өргөн хэрэглэдэг. Румпель-Лееде-Кончаловскийн сорил гүйцэтгэхдээ ЦД үзэх аргачлаар манжетыг бугалганд углаад даралтыг 100 мм м.у.б болгоод 5 мин турш байлгахад, хэрэв тробоцит- судасны гемостаз хэвийн байгаа бол манжэтны доор 5см голчтой цөөн тооны(<10) цэгчилсэн цус хуралт үүснэ. Судасны нэвчитгий чанар ихсэх,тромбоцитын тоо буурах үед олон тооны(>10) цус хуралт үүсдэг үүнийг сорил эерэг гэж үзнэ.

Тарианы зүүгээр хатгасан газар цус хуралт үүсч,тэр нь хоногийн турш хадгалагдаж байвал Кохын сорил эерэг. Арьсанд 1-2 мл NaCl-ийн уусмал тарихад цус хуралт үүсч байвал Гессын сорил эерэг,арьсыг чихэхэд цус хуралт үүсч байвал Кожевниковын сорил эерэг гэж үзнэ.

 Цус хуралтын шинж чанар хэлбэрээр нь:

·         цэгчилсэн-petevhie (тромбоцитын тоо цөөрөх,судасны нэвчимхий чанар ихсэх)

·         толбот-purpura (тромбоцитын тоо цөөрөх,цус бүлэгнүүлэх хүчин зүйлийн дутаглал)

·         нөжирсөн-ecchymosis (цус бүлэгнэлтийн гүн хямрал)

Эмнэл зүй

Тромбоцитын гемостазын дутагдлын үеийн цусархаг хам шинжийн эмнэлзүйн онцлог:

·         Цэгчилсэн цус харвалт

·         Цусны толбо,хөхрөлт

·         Цус алдах

·         Румпель-Лееде-Кончаловскийн сорил эерэг

·         Тромбоцит гемостаз хямрах

Цус бүлэгнэлтйн дутагдлын үеийн цусархаг хам шинжийн эмнэлзүйн онцлог:

·         Цусан толбо хөхрөлт үүснэ

·         Булчин ба арьсан доор цус хурах

·         Румпель-Лееде-Кончаловскийн сорил эерэг

·         Цус алдах

·         Тромбоцит гемостаз хэвийн байна

Судасны нэвчимтгий чанар ихсэх үеийн цусархаг хам шинжийн эмнэлзүйн онцлог:

·         Биеийн адил хэсгүүдэд цэгчилсэн тууралт гарна

·         Үрэвслийн өөрчлөлттэй арьсан дээр цэгчилсэн туурал гарна(гүвдрүү,бэлцрүү)

·         Румпель-Лееде-Кончаловскийн сорил эерэг

·         Үрэвсэл,харшил,халуурах,үений үрэвсэл,хаван г.м шинжүүд илрэнэ.

·         Гемостазын үзүүлэлтүүд хэвийн

 

Цусны эрхтэн тогтолцоог судлах арга

Зовиур: цус гоожомтгой болох,үс хумс хуграх, элэг дэлүү булчирхай томорх болон ерөнхий зовиур.

Өвчний анамнез: өвчилсөн хугацаа, эмчилгээ, харшил.

Амьдралын анамнез: ажил, гэр, өвчлөл,удамшил.хорт зуршил.

Харж ажиглах:арьс цайж, үс хумс , шарлалт,арьсан доорхи цусан тууралт.

Тэмтрэх: булчирхай, элэг,дэлүү.

Тогших: элэг,дэлүү

Чагнах:цус багадалтын үед систолын шуугиан.

Багажийн судалгаа шижилгээ: рэнтген шинжилгээ, ЭХО шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, ясны чөмөгний шинжилгээ.

 

 


Сэтгэгдэл үлдээх

00:57 , 2013-12-12 .. Бичсэн: Зочин
мэдээлэл үлдээсэнд баярлалаа


22:01 , 2013-06-09 .. Бичсэн: bayarmaa
Medeel ogsond mash ih bayrllaa buren medeellee awlaa


{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

цусны даралт ихдэлт
дотоод шүүрэл
зүрхний бах
цус багадалт
амьсгалын эрхтэний үеийн үзлэг
цээжний хэнхэрцэг харж ажиглах

Найзууд




:-)
 
xaax