ЭМШУИС

дотоод шүүрэл

 Дотоод шүүрлийн эрхтний тогтолцоо

            Дотоод шүүрэл ялгаруулдаг олон эрхтэн байдаг болон эрхтэн тус бүр олон төрлийн даавар ялгаруулж бие организмийн нийт үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.Даавар тус бүрийн үйлчлэх механизм нь өвөрмөц байдаг тул ДШ эмгэгийн үед илрэх зовиур нь эмгэгтэй эрхтний үйл ажиллагаа , ялгаруулж буй даавраас шалтгаалан харилцан адилгүй байна.Жишээ нь: бамбай булчирхайн хамгийн олон тохиолдох эмгэг тархмал хордлогот бахуугийн үед өвчтөн түргэн уурладаг, уйлдаг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, эцэж турсан арьс харлах нүд бүлтийх , бамбай булчирхай хэмжээгээрэ томрох, зүрх дэлсэх, хөлрөх зэрэг зовиур илэрнэ.

НОЙР БУЛЧИРХАЙН ЯЛГАРУУЛДАГ ИНСУЛИН ДААВРЫН ДУТЛЫН  УЛМААС: үүсдэг чихрийн шижин өвчний үед ам цангах, их уух, их шээх зовиур илэрнэ.Иймээс ДШ булчирхайн эмгэгийн үед тухайн өвчилсөн байж болзошгүй эрхтний өвчин эмгэгийн үед гардаг зовиур шаналгааг өвчтнөөс нарийвчлан асууж анамнез цуглуулна.

Өвчний болон амьдралын түүх

ДШ-ийн булчихайн эмгэгтэй хүнээс уг өвчин хэзээ эхэлсэн, өвчний шинж тэмдэг ямар байдлаар , хэрхэн илэрч байсан, ямар эмчилгээ хийсэн зэргийг асуухдаа тухайн өвчнийг үүсгэсэн байж болох шалтгааныг тодруулах нь чухал байна.Жишээ нь: сахарын шижин өвчний үед өвчтөн яг хэдийд их ууж, шээж эхэлснийг тодруулж асууна.Гипофизийн үед тогойг гэмтээх нь өвчин үүсэхэд нөлөөтэй байдаг тул өвчтөнөөс тархинд гэмтэл хэдийд авсан бэ? гэж асууна.

Бодит үзлэг

Ерөнхий үзлэг. Өвчтний нүүр, царайны илрэл (насандаа тохирсон, залуу, хөгшин, шаналсан, гутарсан, айсан, сандарсан, цонхийсон, улайсан, хөхөрсөн, шаргалтсан гэх мэт) биеийн мариа (тарган, дунд зэрэг, туранхай) толгой, нүд, хамар, хүзүү, арьс, салст, арьсан доорх өөхөн эдийн хөгжил, булчин, тунгалгийн булчирхай, үе мөч, яс, биеийн температур зэргийг нарийвчлан үзнэ.

Ажиглалтаар .

*      Нүүрний хэлбэр: Микседемийн үеийн хавагнасан унтанхай маягийн нүүр царай, Кушингоид буюу 15 сар шиг дугуй нүүр, акромегалийн үед илрэх эрүү, хамар томорсон нүүр гэх мэт өөрчлөлт ажиглагдана.

*      Хүзүү: хүзүүний өмнөд хэсгийг харах- бамбай булчирхайн томролт хүзүүний 2 талыг харьцуулж харах.

*      Өндөр , биеийн жин: Хэт өндөр-195 см, давжаа биетэй одой-135см, таргалалт

*      Арьс: Цайвар шарангуй арьс-Микседемийн, улаан царай –Кушингийн , хүрэн бор царай-Адиссоны өвчний үеийн гэх мэт.

*      Үсжилт: эмэгтэй хэлбэрийн үсжилт (эр хүнд), хэт үсжилт- Акромегалийн ба Кушингийн хам шинж , үс унах , үсгүй болох-Микседем, Шиханы өвчин, Симмондсын өвчин.

*      Арьсан доорх өөхөн эдийн хөгжил: жигд таргалалт, жигд бус Иценко-Кушингийн үед, огцом тухщрах нь-Тархмал хордлогот бахуу, Гипофизарная,кахексия үед илэрнэ.

*      Ясны системийн байдал:мөч уртсах- акромегали

*      Булчингийн байдал: булчин сулрах- тархмал хордлогот бахуу , булчин чангарч татах-бамбайн дайвар булчирхайн дутал.

Бамбай булчирхайг тэмтэрч үзэх

Тэмтрэлтээр: бамбайн хэлбэр, хэмжээ, эмзэглэл, гадаргуу, хөдөлгөөн, төлөв байдлыг үзнэ.

Бамбай булчирхайн томролтын ангилал:

ДЭМБ-ийн ангиллын дагуу бамбай булчирхайн томролтыг 4 зэрэг болгон хуваана.

           0-Харагдахгүй, тэмтрэгдэхгүй

                      I.            - харагдахгүй , эрхий хурууны өндөгнөөс том

                   II.            - харагдана, тэмтрэгдэнэ.

                 III.            - хүзүүний хэлбэр өөрчлөгдөнө.

                IV.            - Дуунд өөрчлөлт орно.Хахаж цацна.

Лабораторийн ба багажийн шинжилгээ:

*    Цусны сийвэнд ТТГ, Т3, Т4 тодорхойлон  бамбай булчирхайн үйл ажиллагааг үзнэ.

*    Цусанд Са, Р- тодорхойлж: бамбайн дайвар булчирхайн үйл ажиллагааг үзнэ.

*    Цус шээсэнд сахар тодорхойлж чихрийн шижинг оношлох

*    Бодисын үндсэн солилцоог тодорхойлох

*    Радиоизотопийн шинжилгээ хийх

*    Дааврын шинжилгээ

*    Рентгэн шинжилгээ

*    Хэт авиан шинжилгээг тухайн эрхтэн тус бүрийн онцлогт нь тохируулан сонгож хийнэ.

1.Тархмал хордлогот бахуу

                                       (Thyreotoxicosis)

 

Тархмал хордлогот бахуу нь бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлэгч эсрэг биеийн нөлөөгөөр тархмалаар томорсон бамбай булчихайнаас бамбайн дааврууд их хэмжээгээр ялгарснаас эрхтэн тогтолцоонд хордлогот нөлөө үзүүлдэг, аутоиммуны өвчин юм.

Шалтгаан:

            Удамзүйн урьдчилсан байдал HLA-системийн онцлог зэргийг холбон авч үздэг.

Нөлөөлөх хүчин зүйл: Халдвар, сэтгэцийн гэмтэл, төрөлт, цэвэршилт, бэлгийн бойжлын үе, жирэмслэлт зэрэг өвчин үүсэхэд нөлөөлнө.

Эмнэлзүй:

            Уурлаж баярлах нь амархан, уйламтгай, айж цочимтгой, хөлрөх, бие халуу оргих, ам цангах, амархан өлсөх, эцэж турах, амархан ядрах, булчин сулрах, ой тогтоомж, анхаарал сулрах зэрэг зовиур илэрнэ.

·         Бамбай булчирхай томорно

·         Заримдаа арьс толбошно (зовхи)

·         Нүд бүлтийнэ

·         Зүрх судасны лугшилт түргэснэ

Үзлэгийн үед дээрх шинжүүдийг илрүүлэн ялангуяа судасны лугшилтыг тоолж хир олширсоныг (хэвийнхээс 20% хүртэл 1 зэрэг, 50% хүртэл 2 зэрэг, 50%<3 зэргийн хордлого) тоолж хордлогын зэргийг үнэлнэ.

 

 

 

Шинжилгээ:

Зүрхний цахилгаан бичлэгийн шүднүүд өндөрсөн, лугшилт түргэсэх өөрчлөлт илэрнэ.Цусанд К, холестрин багасна.

Бамбайн дааврын шинжилгээнд: Т3, Т4 ихэснэ, ТТГ буурна.

Эмчилгээ:

Мерказолил 0,005 г тухайн өвчний байдпалд тохируулан хэрэглэнэ.

Асаргаа сувилгаа:

Дэглэм: Шөнийн, ээлжийн ажил, чимээ шуугиантай ажил, халуун цех, оюуны хүнд дарамтнаас чөлөөлнө.Өдөрт 8-10 цаг унтуулна.

Хоол: Шингэц сайтай өндөр илчлэг, уураглаг, витаминлаг, нүүрс ус ихтэй хоолыг өдөрт 4-5 удаа бага багаар өгнө.Хоол хүнс нь хайрсан хуурсан биш, халуун ногоогүй, өөх тос багатай хоол хэрэглэхийг зөвлөнө.Орой унтахаас өмнө шингэн, чихэрлэг, давс ихтэй хоол хүнс, кофе хэрэглэхийг хориглоно.Хэрэглэж буй шингэнийг хоногт 2 литрээс илүүгүй байх.

Сувилгааны онош, сувилгааны үйл ажиллагааны төлөвлөлт

Шингэний илүүдэл

·         Өдөрт уух шингэний хэмжээ, ялгарах шингэнийг хянах

·         Цусны даралт, судасны лугшилт, амьсгал, хөлрөлтийг өдөрт 4 удаа хянах

·         Даавуун, хөнгөн, нимгэн, чөлөөтэй, намхан захтай хувцас өмсгөх

·         Биеийн дасгал хөдөлгөөнийг хүнд үед хязгаарлах

·         Биеийн хавангийн байдал, байрлалыг үнэлэх

·         Хоолны давс, уух шингэний хэмжээг хязгаарлах

·         Гүрээний судасны лугшилтын байдлыг ажиглах

Ядрал сульдал

·         Хоногт 8-10 цаг унтуулах

·         Хэт ажлын ачааллаас чөлөөлөх

·         Цэвэр агаарт явуулах

·         Өрөө тасалгаа нь сэрүүн, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг бага байх

·         Гутал нь нам өсгийтэй, зөөлөн ултөй, хөнгөн байх

·         Арьсыг тогтмол цэвэр байлган, гар хөлд тосон массаж хийж өгөх

·         Эелдэг зөөлөн нам дуугаар харьцаж , сэтгэл заслын эмчилгээ хийнэ.

Нүдний гэмтэл

·         Нарнаас хамгаалсан нүдний шил зүүх

·         Нүдийг чилхээс хамгаалж удаан хугацаагаар зурагт, кино үзэх, компьютер дээр ажиллахыг хориглох

·         Нүдний эмчээс зөвлөгөө авч байхыг зөвлөх

Урьдчилан сэргийлэлт

Хоолойн архаг үрэвсэл, шүдний үрэвсэл зэрэг архаг халдвар, хордлогот өвчнүүд, стресс зэрэг нөлөөнд өртөхөөс сэргийлнэ.

 

2.Чихрийн шижин

(diabetes mellitus)

 

Чихрийн шижин нь нойр булчирхайн бета-эсээс ялгарах инсулин дааврын туйлын ба харьцангуй дутагдлаас үүссэн цусан дахь сахарын хэмжээ ихсэх, глюкозурийн шинжээр илэрдэг бодисын солилцооны эмгэг юм.Цусны сахар эрүүл хүнд 5,4 ммоль литрээс, 110 мг/дл-ээс бага байх ёстой. 

Шалтгаан эмгэг жам:

Чихрийн шижин нь нойр булчирхайн бета-эсээс ялгарах инсулин дааврын шүүрэл багасах, инсулин дааврын хүлээн авуурын мэдрэг чанар алдагдсанаас цусан дахь сахарын хэмжээ ихсэн, бодисын солилцоо хямарч жижиг болон том судас гэмтэн тухайн хүний нийт эрхтэн системд эмгэг өөрчлөлт илэрнэ.

ЧШ-ийг дотор нь 1,2 хэлбэр гэж хуваана.ЧШ-ний 1-р хэлбэрийн үед удамшил, HLA-системийн онцлог шууд нөлөөлдөг бол 2-р хэлбэрийн үед хувь хүний болон амьдралын хэв маягийн онцлог, илүүдэл жин, хөдөлгөөний идэвхигүй байдал ба хооллолтын онцлог зэрэг хүчин зүйлүүд чухал нөлөө үзүүлнэ.

2-р хэлбэрийн ЧШ-ний эрсдэлт хүчин зүйлд:

·         35 ба түүнээс дээш нас

·         Таргалалт /БЖИ≥30/

·         Атерийн даралт их >140/90 мм м.у.б/

·         ЧШ-ний гэр бүлийн өгүүлэмжтэй

·         Урьд нь жирэмсэн байхдаа ЧШ-тэй байсан буюу 4,5 кг-с дээш жинтэй хүүхэд төрүүлсэн эх

·         Зүрх судасны архаг эмгэгтэй хүмүүс хамаарна.

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ). Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог.

Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины харьцангуй дутагдал (инсулины ялгаралт хэвийн ч биеийн эсүүд түүнийг мэдрэхээ болихыг хэлнэ). Чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон хүмүүсийн 90-95 хувьд энэ хэв шинжийн чихрийн шижин тохиолддог.

 

Эмнэлзүй:

·         Ам цангаж хатах хоногт 3л ба түүнээс их шингэн уух, их шээх, богино хугацаанд эцэж турах, арьс хуурайшиж идээт тууралт гарах, амархан ядрах, сульдах

·         Үзлэгээр: Арьс хуурайшсан, гарын алга хөлний улны арьс хуурамтгай болсон

·         Хэл хуурайшиж хөх ягаандуу өнгөтэй босон байдаг

·         Өвчин даамжирч хүндрэхэд хоолны дуршил буурч, огиж ббөлжих, суулгах, толгой өвдөх, эргэх хараа муудах зовиур илэрнэ.

Бодит үзлэгээр:

·         Амнаас ялзарсан жимсний үнэр ханхлах

·         Зүрхний авиа бүдгэрч ,судасны лугшилт түргэснэ

·         Шуугиантай амьсгалж, амьсгаадна

·         Уушгинд нойтон хэржигнүүр сонсогдоно.

Хүндрэл:

Сахар ихдэлтийн ба багадалтын ком, тромбэмболийн хүндрэл элбэг тохиолдоно.

Шинжилгээ:

·         Цусанд сахар 6,7ммоль/л, түүнээс ихсэх

·         Коагулограммд цус өтгөрөх шинж илрэх

·         ШЕШ: сахар , ацетон, уураг илэрч хувийн жин өндөрсөнө.

·         Нүдний угт: диабетын ангиопати илэрнэ.

Эмчилгээ:

1-р хэлбэрийн ЧШ-ийн үед идэвхтэй хөдөлгөөн хийх, хоол эмчилгээ ба инсулин эмчилгээг хавсран явуулна.

 

Инсулин эмчилгээ

            Инсулин эмчилгээг эхлэхдээ хоногт биеийн кг жинд 0,5-1,0 ЕД тооцож эхлээд 3-4 хоног цусны сахарыг хэмжиж хянан 1-2-4 нэгжээр инсулины тунг багаар нэмж цусны сахар хэвийн хэмжээнд хүртэл ажиглаж хэрэглэх тунг тогтооно.

 

2-р хэлбэрийн ЧШ-ийн үед идэвхтэй хөдөлгөөн хийж биеийн жинг бууруулж, хоол эмчилгээ ба биеийн жинг бууруулах эмийн эмчилгээг хавсран хийгээд үр дүнгүй тохиолдолд инсулин эмчилгээ хийнэ.

·         Биеийн жингийн илүүдэлтэй тохиолдолд метформин 500мг-аар өдөрт 2 удаа уулгах,

·         Биеийн жингийн илүүдэлгүй бол: Глибенкламид өдөрт 2,5 мгеаар уулгадаг ба шаардлагатай бол хоногийн тунг 15 мг хүртэл нэмж болно.

·         Дээрхи эмийн эмчилгээг хийгээд өлөн үеийн цусны сахарын хэмжээ 7,8 ммоль/л-ээс их байвал дунд зэргийн үйлчилгээтэй / протафан, монотард, инсулотард/ инсулиныг кг жинд 0,1-0,2 нэгжээр тооцож тарина.

Асаргаа сувилгаа

            Дэглэм: Ээнэгшил алдагдсан үед хэвтэж эмчлүүлнэ.Өвчтөний өрөө тасалгаа агаар сайтай, цэьэр байлгшаж, ор дэрний хэрэглэл, дотуур хувцасыг ойр ойрхон сольж өгнө.Арьсны ариун цэвэр бүрэн бүтэн байдалд анхаарна.Өдөрт 2 удаа гадна өэлэг эрхтэн, хошногоны эргэн тойрныг хлоргексидины 0,05%-ийн уусмалаар буюу бүлээн усаар угааж хэвших.Цэврүү шалбархай үүссэн үед эмчид хандана.Хөлөө байнга хуурай дулаан байлгана.Хөлд зөөлөн иллэг хийнэ.

            Өглөөний хөнгөн дасгал 10-15 мин хийнэ, өдөрт 3-6 км явган алхах хэрэгтэй.

ЧШ-тэй хүмүүс архи хэрэглэх нь элгийг өөхлүүлж, үйл ажиллагааг бууруулах, тамхи татах нь жижиг болон хялгасан судас гэмтээх үйлдэлтэй.

Хоол: Эмчилгээний хоол №9, илчлэг 2500-2800ккл. Хоол хүнс нь уураглаг витаминлаг, өөх тос нүүрс ус багатай байна.Голдуу 2-р гурил, хар талх, арвай гурил, гурвалжин будаа, хөц будаа, үхэр тахиа гахайн өөхгүй мах, өөх тос багатай хиам, загас, сүү, тараг, ээдэм , хоормог, ааруул, аарц, ургамлын тос, байцаа, өргөст хэмх, улаан лооль зэргийг хэрэглэнэ.

 

Сувилгааны онош, сувилгааны үйл ажиллагааны төлөвлөлт

Арьсны бүрэн бүтэн байдал алдагдах

·         Хувийн ариун цэвэр сайн сахиулах

·         Усанд орсны дараа биеийн тос түрхэж, иллэг цэгэн массаж хийнэ.

·         хумсын зөв авах

·         гистамины эсрэг болон загатнааг багасгах тос хэрэглэх

·         хөлд эвтэй нам тайлахад хялбар, зөөлөн гутал өмсөх

·         хэт их ядрахгүй байх

·         арьс загатнах үед маажиж шалбалахгүй байх

       Хоолны дуршил ихсэх

·         хэт их тарган хүнийг тураах

·         биеийн тамир дасгал хөдөлгөөн байнга хийх

·         биеийн жинг тогтмол нэг хувцастай , нэг цагт хэмжих

·         хоолны талаар зөвлөгөө өгнө.

 

Урьдчилан сэргийлэлт

 

Хоолны  дэглэм баримтлан ннүрс ус багатай ххолыг хэрэглэх, биеийн тамир спортоор хичээллэж эрүүл агаарт байнга явах, биеийн хүчний ажил хийхгүй, даарч хөрөхгүй байх.Стрессгүй байх , эмийн эмчилгээг хийхдээ сахарын хэмжээг хянан зөв зохистой хэрэглэх нь хүндрэлээс сэргийлнэ.

ЧШӨ-ний ээнэгшлийн үед эмчийн хяналтанд байж, эмийн ба эмийн бус эмчилгээний зарчим, дэглэмийгш нарийн баримтална.Цусны сахар хэвийн хэмжээнд орж, ээнэгшилтэй, бусад эрхтэн тогтолцооны хүндрэл үүсээгүй эмчлүүлэгчид сум ,өрхийн эмчийн байнгын хяналтанд байж эндокринологи эмчид 3-6 сар тутуамд үзүүлж зөвлөгөө авч байна.

ЧШӨ-тэй хүнийг дараах үндсэн чиглэлээр хянана.Үүнд:

·         цусны сахарыг хянах

·         цусны даралтыг хянах

·         биеийн жинг хянах

·         цусны холестрин, триглицеридыг хянах

·         нүд, зүрх судас, бөөрний эмчид улиралд 1 удаа үзүүлнэ.

 

 

 

 

 

 

 

ЭМШУИС-ийн НАСС-308 Э.Энхболор

 


Сэтгэгдэл үлдээх

16:19 , 2013-02-10 .. Бичсэн: абв (зочин)
эмгэг жамыг нь илүү дэлгэрэнгүй бичсэн бол...жишээ нь шинж тэмдгүүдийг нь механизмаар нь тайлбарладаг ч юумуу.......

13:24 , 2013-01-17 .. Бичсэн: монгол (зочин)
баярлалаа

Taalagdlaa

23:39 , 2012-04-26 .. Бичсэн: ganbolor (зочин)
Oyutnuudad heregtei medeelel bn bayrlalaa

{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

цусны даралт ихдэлт
дотоод шүүрэл
зүрхний бах
цус багадалт
амьсгалын эрхтэний үеийн үзлэг
цээжний хэнхэрцэг харж ажиглах

Найзууд




:-)
 
xaax